
Өнөө шөнө “Аваргуудын лиг”-ийн гуравдугаар тойргийн сүүлийн тоглолтууд болно. Испанийн “Реал Мадрид”-Английн “Ливерпуль”, Германы “Байер Ливеркузен”-ОХУ-ын “Зенит”, Францын “Монако”-Португалын “Бенфика”, Болгарын “Лундогорт”-Швейцарын “Базель”, Испанийн “Атлетико Мадрид”-Шведийн “Мальмё”, Английн “Арсенал”-Белгийн “Андерлехт”, Грекийн “Олимпиакос”-Италийн “Ювентус”, Германы “Боруссия Дортмунд”-Туркийн “Галатасарай” багууд оноолт таарсан.
Тус тэмцээнд хамгийн олон түрүүлсэн Испанийн “Реал Мадрид” Английн алдарт “Эйнфильд” цэнгэлдэх хүрээлэнд зочлон тоглоно. Энэ тулааны өмнө “Ливерпуль”-ийн ахлагч С.Жеррард сэтгүүлч нартай уулзжээ. Тэрээр ярихдаа “Реал Мадрид шиг том клубт тоглоно гэдэг нэр төрийн хэрэг. Эзэн хааны багаас хоёр удаа надад санал ирж байсан. Гэхдээ би төрлөх хотоо сонгосон. Үүнд би нэг удаа харамсаж байгаагүй. Эцэст нь хэлэхэд би “Реал”-ын шүтэн бишрэгч” гэсэн юм.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505