“Мөнхийн ахлагч” Жон Терри

Twitter Print
2014 оны 10-р сар 22-нд 14:02 цагт
Мэдээний зураг,

Английн “Челси” клуб урд шөнө “Аваргуудын лиг”-ийн хүрээнд Словений “Марибор”-ыг 6:0-ээр бут ниргэсэн. Энэ тоглолтонд багийн ахлагч Ж.Терри нэг гоол оруулсан аж. Мөн премьер лигийн наймдугаар тойрогт “Кристал палас”-ын эсрэг гараанд гарснаар багийн ахлагчийн туузтай 500 дахь тоглолтоо хийлээ. Өдгөө 33 настай Ж.Терри Лондон хотод төрсөн. 1991-1995 оны хооронд “Вестхэм Юнайтед” багт тоглож, 1998 онд “Цэнхэрүүд”-ийн эгнээнд багтсан. Тэр цагаас хойш “Челси”-гийн төлөө 631 тоглолтонд 57 гоол оруулжээ.

Мөн 2012 онд “Аваргуудын лиг”-ийн аварга, 2013 онд “Европа лиг”-ийн аварга, “Премьер лиг”-т 2005, 2006, 2010 онд гурван удаа, “Холбооны цом”-д 2000, 2007, 2009, 2010, 2012 онд таван удаа, “Лигийн цом”-д 2005, 2007 онд түрүүлж клубын хэмжээнд авч болох бүх шагналын эзэн болжээ. Харийн Английн шигшээ багт 2003-2012 оны хооронд тоглож, “Евро 2004”, “Евро 2012”, дэлхийн аваргад 2006, 2010 онд эх орноо төлөөлөн оролцож байлаа.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.