
ЦӨХРӨЛӨӨС ТЭРБУМТАН БОЛОХ НЬ
Тэрбумтнуудын туршлагаас харвал:
Тэд маш их уншдаг. 88% нь өдөрт 30 минутыг уншлагад зориулдаг.
Тэд спортоор хичээллэдэг. 76% нь өдөрт нэг цаг орчмыг спортод зориулдаг. Тархиа “тэжээх” тусам улам л ухаантай болно.
Өөр бусад амжилттай яваа хүмүүстэй уулздаг.
Тэд өөрсдийнхөө хүсэл зорилгын төлөө явдаг.
Тэд эрт босдог. 50% нь ажлын цаг эхлэхээс 3 цагийн өмнө боссон байдаг. Энэ нь учирч болзошгүй эрсдэлээс зайлсхийх стратеги. Өглөө 5 цагт босоход хувийнхаа хийх ажлыг дуусгаад өнөөдөртөө төлөвлөсөн ажлынхаа талыг хийсэн мэт сэтгэгдэл төрж өөртөө улам итгэлтэй болох ажээ.
Тэд хэд хэдэн орлогын эх үүсвэртэй байдаг. Дор хаяж л мөнгөний “урсгал”-ын 3 эх үүсвэр байна. Баячуудын 65% нь саятан болохоосоо өмнө энэ маягаар ажиллаж сурсан байх юм.
Удирдагчийг хайж олдог. Удирдагч таны амьдралд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй, таны амжилтын үндэс болж явна.
Амьдралыг өөдрөгөөр хардаг. Амьдралыг өөдрөгөөр харсан цагт л таны амжилт урт хугацааных байна.
Тэд олонхийг дагадаггүй. Тэд өөрийнхөө олонхиос бүрдсэн“нийгэм”-ийг бий болгодог юм.
Тэд байнга сайхан зантай байдаг.
Бусдыг амжилтанд хүрэхэд тусламжийн гараа сунгадаг.
Тэд өдөр болгон 15-30 минутыг үзэл бодлоо цэгцлэхэд зарцуулдаг.
Тэд эргэх холбоог хайдаг.
Алдар нэрт хүрч, хэмжээлшгүй баян болсон тэрбумтнуудын ихэнх нь бүгдийг 0-ээс эхэлсэн байдаг.
Эх сурвалж: Ганцхан хувь бүсгүй пейж
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.