Өнгөрсөн цагийг өнгөрсөн цагт нь үлдээ...

Twitter Print
2021 оны 11-р сар 13-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА

1. Өнгөрсөн цагийг өнгөрсөн цагт нь үлдээ.

Өнгөрсөндөө битгий харамс, хийсэн алдаагаа уучил, гомдсон гомдлоо тайлж доторх хүнээ чөлөөл.

2. Өөрчлөлт бүрийг хүлээн зөвшөөр.

Өөрийгөө энэ бүх хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөр. Хөгшрөлт, амжилтгүй өнгөрүүлсэн цаг хугацаа, гадаад төрх, эмзэг байдал, сэтгэл хөдлөл, сэтгэлийн мэдрэмж зэргээ яг байгаагаар нь хүлээн зөвшөөр.

3. Хэн нэгэнд таалагдах гэж битгий хичээ.

Найз нөхөд, амраг хайрт, хамаатан садан нийгэм гээд бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд, тэдэнд таалагдахын тулд худлаа дүр битгий эсгэ. Та өөрөө өөртөө хэр эвтэйхэн бай тэрүүгээрээ л бай. Та таалагддаг эд хэрэгсэл биш хүн шүү дээ.

4. Өөртөө битгий хатуу ханд.

Энэ бүхэн ийм байх ёстой, би хангалттай сайн байж чадахгүй байна, бүрэн төгс хийж чадахгүй байна. Би алдаа гаргах ёсгүй, би ийм л хүн. Би шудрага хүн, би үнэнч гэх зэрэг үгэн дор өөрийгөө битгий шийтгэж өөртөө хатуу хандаарай. Хааяа ч гэсэн та алдах эрхтэй, таны хүссэн шиг бүх зүйл байх ёсгүй.

5. Сэтгэл хөдлөлөө ил гаргавал сул дорой харагдана гэж андуурч боддог.

Уйлах бол энгийн үзэгдэл. Сэтгэл хөдлөлөө ил гаргах нь энгийн л хүний үйлдэл. Хүн юм чинь өвдөнө, шархлана, зовно. Тэглээ гээд өөрийгөө тэгэх ёсгүй хүн шиг хамаг юмаа дотроо түгжиж хадгалж болохгүй. Гаргаж байна гээд огцом уурлаж орилж хашхичиж болохгүй. Тухай бүрт нь өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжээ гаргах эрхтэй бай.

Эцэст нь хэлэхэд өөрийгөө хайрлана гэдэг нь өөрийгөө зүгээр л битгий дар, эсвэл битгий шүт.

Зүгээр л та бусдын адил л хүн. Бусадтай л адил энгийн хүн. Та байгалийн нэг хэсэг, яг үнэндээ өөрийгөө энэ хорвоо ертөнцийн нэгхэн хэсэг учир өөрийгөө бүү томруулж бод. Таны зовлон танд л их санагдаж байгаа юм. Амьдралд тохиолдож байгаа бүхнийг хүлээгээд л авчих өөрийгөө бүү хүчил. Аль болох амар тайван бай. Энэ бол өөрийгөө хайрлах хамгийн энгийн зүйл.

Сургааль ном

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.