Европын орнуудыг хийн хэрэглээгээ 15 хувиар бууруулахыг зөвлөжээ

Twitter Print
2022 оны 07-р сар 21-нд 15:11 цагт
Мэдээний зураг,

Европын холбооны удирдлагууд гишүүн орнуудаа ОХУ байгалийн хийн экспортоо зогсоох магадлал өндөртэй гэдгийг анхааруулж, хийн хэрэглээгээ 15 хувиар бууруулахыг зөвлөжээ.

ОХУ Украин руу довтолсноос хойш Европын холбоо ОХУ-ын эрчим хүчний хамаарлаас үе шаттайгаар гарна гэж мэдэгдсэн ч ирэх өвөл эрчим хүчний хямралтай тулах эрсдэлд ороод байгаа юм. Европын холбоо Киевийг дэмжиж байгаагийн хариуд Кремль Европын зарим улсад экспортолж буй хийн хэмжээгээ бууруулж, зарим улсад хий нийлүүлэхээ бүрэн зогсоосон билээ.

Түүнчлэн энэ пүрэв гарагт засвар үйлчилгээ хийгдэж дуусаад ажиллаж эхлэх Норд Стрийм-1 хоолойгоох дамжуулах хийн хэмжээгээ ч бууруулах төлөвтэй байна.

Европын холбооны зөвлөлийн Ерөнхийлөгч Урсула фон дэр Ляйен Кремль Украин руу довтлохоосоо өмнө Европ руу нийлүүлж байсан хийн хэмжээгээ бууруулж эхэлсэн, Украин руу довтолсноосоо хойш эрчим хүчийг зэвсгээ болгож, хийн экспортоо зогсооно гэж сүрдүүлэх болсон хэмээн мэдэгджээ.

ОХУ хийн экспортоо зогсоож болзошгүй бөгөөд Европын холбооны нэг улсад л эрчим хүчний хямрал үүсэх нь Европын холбооны бүх гишүүн орнуудад нөлөөлнө гэдгийг Урсула фон дэр Ляйен онцолжээ. Европын холбооны зөвлөлөөс гаргасан өвөлжилтйн ажлын төлөвлөгөөг танилцуулах үеэрээ тэрээр 8-р сарын 1-нээс 2023 оны 3-р сарын 31 хүртэл гишүүн орнууд сайн дураараа хийн хэрэглээгээ 15 хувиар буюу өнгөрсөн 5 жилийн дунджаас бууруулах хэрэгцээ байгааг цохон тэмдэглэжээ.

ОХУ-ын зүгээс хийн экспортоо бууруулж эсвэл бүр зогсоовол Брюссель Европын холбоо даяар онц байдал зарлаж, эрчим хүчний хэрэглээг бууруулах хууль журам хэрэгжүүлж эхлэх аж.

Түүнчлэн улс орнууд хүн амын дунд эрчим хүчээ хэмнэх аян өрнүүлэх хэрэгтэй бөгөөд иргэдэд халаалтаа унтраах, шүршүүрт орох хугацаагаа багасгаж, залгуурт төхөөрөмж залгаж орхихгүй байхыг зөвлөх аж. Украин руу довтлохоосоо өмнө ОХУ Европын холбооны байгалийн хийн нийт хэхэглээний 40 хувийг хангадаг байсан бол өнөөдөр уг үзүүлэлт огцом буурчээ.

Оросууд Польш, Болгар, Финляндад хий нийлүүлэхээ бүрэн зогсорж, ХБНГУ, Итали, Австри, Дани, Словак болон Нидерланд руу нийлүүлдэг хийн хэмжээгээ багасгажээ.

Өнгөрсөн 6-р сарын дундаас эхлэн Норд Стрийм-1 хоолойгоор дамжих хийн хэмжээ даруй 60 хувиар буурсан байна. ОХУ-ын хийн экспорт дахин буурвал Европын холбооны эдийн засгийн өсөлт 1.5 хувиар буурах төлөвтэй байгаа ба эрчим хүчний хямрал хүндээр туссан орнуудын ДНБ 6 хувиар буурч болзошгүй гэж ОУВС тооцоолжээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.