
Туркийн Гадаад харилцааны сайд Мевлют Чавушоглу Шведийн нийслэл Стокгольмд энэ сард болсон эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөний үеэр жагсагчид Туркийн элчин сайдын яамны гадаа Коран судар шатаасан хэрэг явдалтай холбоотойгоор Швед болон Финляндын НАТО-д элсэх асуудлаар гурван талт уулзалт хийх нь "утгагүй" хэмээн өнгөрсөн пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Түүний хэлж байгаагаар Швед, Финлянд хоёрын НАТО-д элсэх хүсэлтийг тус тусад нь авч хэлэлцэх санал ирээгүй аж.
Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон Анкара Швед, Финляндтай хийх гурван талт уулзалтаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсны дараа Швед улс Анкаратай хийх гэрээ хэлэлцээрээ сэргээх хүсэлтэй байгааг онцолжээ.
Талууд өнгөрсөн 6-р сард Испанийн Мадрид хотноо болсон уулзалтын үеэр зөвшилцөлд хүрсэн ч Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Швед улс гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхгүй байна хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.