“Иргэдийн Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг цагдан хориод 12 хонож байна

Twitter Print
2020 оны 04-р сар 08-нд 16:01 цагт
Мэдээний зураг,

Х.Бат-Ялалт хууль шүүх, цагдаа хүчний байгууллагад үүрлэсэн шударга бусын эсрэг олон жил тэмцэж буй. Үнэхээр хүний алдаа, зовлон дээр дөрөөлж,хөрөнгөждөг мафийн сүлжээ тэнд бий болсон нь үнэн билээ. Салхитын орд дээр манай шүүгчид яаж авлигалд автсан билээ. Илэрсэн нь энэ болохоос цаана нь мөнгөний төлөө хичнээн олон гэмгүй иргэдийг хилсдүүлсэн бол?

Х.Бат-Ялалтыг мөрдөн байцаалтын явцад саад учрулсан гэх үндэслэлээр 03 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ. Тэрээр урьдчилан хорих төвд 3 хоног өлсгөлөн зарлаад зогсоосон байна.

Х. Бат-Ялалтыг холбогдуулан шалгаж буй хэрэг нь 2016 онд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Су. Батболд... нарын гишүүд ордонд архидаж буй талаар нөгөөх “алдарт бичлэг”. Уг бичлэгийг задруулахгүйн тулд Л.Эрдэнэчимэг 50 сая төгрөг Х.Бат-Ялалтад шилжүүлсэн .

Уг мөнгийг эргүүлж эзэнд нь өгөхөөр ордонд сэтгүүлч Алтаншагай, Х.Бат-Ялалт нар тэвэрч явсныг санаж байгаа байх. Х.Бат-Ялалтын ар гэрийнхний мэдэгдэж байгаагаар хэрэг явдал болж өнгөрсний дараа УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгт уг мөнгийг дансаар нь шилжүүлсэн байна.

Polit.mn » Л.Эрдэнэчимэг гишүүнтэй хамт Төрийн ордонд архи ууж ...

2019 онд УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг “Хүний эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авахаар далайлган сүрдүүлсэн” гэх гомдлыг ЭЦГ-т гаргажээ. Энэ үйл явдлаас жил орчмын дараа буюу энэ оны эхээр “Бавгар” компаний барьсан барилгаас цагдаагийн хурандаа, дарга нар хаус авлигад нэхсэн талаар нэгэн бүсгүй хэвлэлийн хурал зарласан.

Уг хэрэгт өмгөөлөгчөөр Х.Бат-Ялалт оролцсон.Тэр цагаас хойш Л.Эрдэнэчимэгийн гаргасан гомдолтой холбогдуулан Х.Бат-Ялалтыг цагдаагаас эрчимтэй шалгаж эхэлсэн байна. Эхлээд гэрчээр дуудсаны дараа яллагдагчаар татсан. Хоёрдугаар сарын 06-аас 03 сарын 17-ны дотор буюу сар гаруйн хугацаанд шүүхээс 17 удаа дуудахад ирээгүй гэж үзжээ.

Хуулиа сайн мэддэг, бусдыг өмгөөлдөг Х. Бат-Ялалтыг яаж ийгээд цагдан хорьж чадаж байгаа юм чинь жирийн иргэнийг яаж ч хэлмэгдүүлэхэд гайхах зүйлгүй болжээ.

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.