Сарны усыг шинжилж үзлээ

Twitter Print
2014 оны 10-р сар 22-нд 10:02 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Брауны их сургуулийн эрдэмтэд нэгэн шинэ нээлт хийжээ. Энэ нь “Апполлон” хөлгийн нислэгийн үеэр дэлхийд авч ирсэн сарны хөрснөөс усны молекул илрүүлсэн байна. Хөрсний том хэсгүүд, тодруулбал сарны чулуунууд галт уул дэлбэрэх үед их хэмжээгээр цацагдсан аж. Үүний хугацаа нь ойролцоогоор 3 тэрбум жилийн өмнө болсон дэлбэрэлт байж магадгүй гэнэ.

Тэр үед манай дэлхий жижиг гаригтай мөргөлдөж, сар дэлхийгээс дөнгөж тасраад байсан гэж таамаглажээ. Ингэж мөргөлдөх үеэр агаарын температур цельсийн бараг 7000 градуст хүрсэн нь устөрөгч болон нүүрсхүчлийн бүх ул мөрийг арилгасан байх ёстой гэж эрдэмтэд үзжээ.

Үүнээс үндэслэн сарны гадаргуу дор ус байгаа гэдгийг эдрэмтэд баталсан байна. 1999 онд НАСА-гийн сансрын “Лунар Проспектор” аппарат сарнаас мөс илрүүлсэн хэдий ч, эрдэмтэд энэ мэдээг тийм ч бодитой зүйл биш хэлсэн. Гэхдээ энэ нээлтээс үүдэн Брауны Их сургуулийн эрдэмтэд 1969, 1972 оны хооронд дэлхийд авч ирсэн сарны хөрсийг судлах өөрийн төслийг найман жилийн өмнөөс хэрэгжүүлсэн юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.