Д.Эрдэнэбат: Н.Алтанхуягийг огцруулах асуудал бол улс төрийн зохион байгуулалттай үйл ажиллагаа

Twitter Print
2014 оны 10-р сар 22-нд 10:01 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон тус намын гишүүд сэтгүүлчдэд хандаж улстөрд өрнөөд буй үйл явдлын талаар мэдээлэл өглөө. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “МАН-ын гишүүдийн өргөн барьсан  Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн.  Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн “Дэмжих боломжгүй” гэсэн шийдвэр гаргалаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудал бол улс төрийн зохион байгуулалттай үйл ажиллагаа.

Ерөнхий сайдыг огцруулах дөрвөн заалт бүхий шаардлагад хувь  хүнийх нь тухайд эрээ цээргүй, үндэслэлгүйгээр нэр төрд нь халдсан заалтууд орсон. Хүнийг гэм буруутай эсэх нь тогтоогүй байхад яллаж болохгүй гэж Үндсэн хуульд заасан байдаг. МАН-ын гишүүдийн өргөн барьсан энэхүү санал нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа гэлээ.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.