
30-40 насны залуусын эрт нас барах үндсэн шалтгаан нь хэт ачаалал байдаг. Одоо монголын залуусын дунд өргөн дэлгэрсэн амьдралын буруу хэв маяг, ажлын буруу дадал эрүүл мэндийг хэрхэн сүйрүүлж болохыг анхааруулсан нийтлэлийг танд хүргэе.
1. Байнга санаа зовох
Ямар нэгэн зүйлд санаа зовох нь болох ёстой зүйлийг өөрчилж чадахгүй төдийгүй зүрх судасны үйл ажиллагаанд томоохон гэмтэл учруулдаг. Ихэнхи хүмүүсийн хувьд ажил нь байнгын санаа зовох зүйл болдог. Гэртээ байсан ч ажлаа бодож шаналж явснаараа таны ажлын бүтээмж өсөхгүй, харин эрүүл мэндийн асуудалтай учирна.
2. Ажил дээрээ байнга уйтгарлах
Сэтгэл хангалуун бус байдлаас үүдэлтэй сэтгэлийн сөрөг хөдөлгөөн нь цусны даралтыг тогтворгүй болгож ,таныг цусны даралт ихсэх өвчинтэй болгох аюултай.
3. Хүзүү гараа дуугаргах зуршил
Суугаа ажилладаг ихэнх хүмүүс (мэдээж эмч нар биш) блокоо гаргах нэрийдлээр хуруу, хүзүү, толгойгоо буруу хөшиж, ясаа хавиран дуугаргах нь ажлын завсарлага, цайны цагаар байнга ажиглагдана. Энэ зуршил артерийн судсыг гэмтээж, тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
4. Ажилдаа донтох
Амралтын өдрүүдэд ч ажил дээрээ өнжин, цэвэр агаарт гарч зугаалах, найз нөхөдтэйгээ уулзахаас татгалзаж байгаа юм биш биз. Судалгаагаар оффисын орчны агаар нь гаднах агаараас хамаагүй илүү бохирдолтой байдаг ажээ. Мөн хүн өдөрт нарны гэрлээс тодорхой энерги авах ёстой. Амралтын өдрийг ч ажил дээрээ сууж өнгөрөөх нь хүнийг өвчлөмтгий болгодог.
5. Санхүүгийн боловсролд анхаарахгүй байх
Та цалинг авдаг ажил хийдэг байлаа гээд санхүүийн мэдлэгээ дээшлүүлэхгүй бол санхүүгийн хямралаас үүсэх стрессээс зайлж чадахгүй. Судалгаагаар цалингаас цалингийн хооронд амьдардаг чухал хэрэг гарсан үед хадгаламжгүй байх нь сэтгэл зүйн хямралыг үүсгэдэг байна.
6. Өглөөний цай ууддаггүй
Өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүс зүрх судасны өвчлөлгүй, цусны даралт хэвийн холестрины түвшин хэвийн эрүүл байдаг нь судалгаагаар тогтоогдсон зүйл. Нэгэн судалгаагаар өглөөний цай тогтмол уудаггүй хүмүүс тогтмол уудаг хүмүүстэй харьцуулахад нас баралтын түвшин 50%-аар өндөр болохыг тогтоожээ.
7. Байнга халуун ногоотой хоол идэх
Харвардын эрүүл мэндийн судалгаагаар өдөр бүр халуун ногоотой хоол идэх нь эрт нас барах магадлалын нэмэгдүүлж, хавдар тусах эрсдэлийг бий болгодог гэжээ.
8. Замын түгжрэлд чөлөөт цагаа зарцуулах
Өдрийн ихэнхи цагийг ажил дээрээ, ажлаа тараад замын түгжрэлд өнгөрүүлэх нь ямар ч хүний эрүүл мэндийг асуудалд оруулдаг. Таргалалт, цусны даралт стресс гурав нь эрт нас барах шалтгааны гурвалжин болдог.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.