
ХҮҮХДИЙН ШҮДЛЭЛТ
Хүүхдийн өсөлт бойжилт зөв эсэхийг тодорхойлоход шүдлэлтийн нас чухал ач холбогдолтой. Шүд эрүүл бол бие эрүүл гэж монголчууд ярьдаг. Өсвөр насанд зонхилон тохиолддог архаг өвчнүүд нь голдуу бага балчир үед нь шүдийг хамгаалаагүйгээс үүдэлтэй байдгийг эцэг эхчүүд заавал мэддэг байх ёстой.
Рахиттай хүүхэд шүдлэх насандаа шүдлэхгүй буюу буруу дарааллаар шүдлэх нь элбэг байдаг.
Хүүхдийн сүүн шүд шүдлэлт дараах зүй тогтлоор явагддаг. Үүнд:
-Тодорхой хугацаанд
-Хос хосоороо
-Тодорхой дарааллаар
-Баруун, зүүн талдаа тэнцэж шүдэлдэг ажээ.
Байнгын шүд шүдлэх хугацаа:
Их араа 5-8 насанд, үүдэн шүд 6-8 насанд, захын үүдэн шүд 7-8 насанд, бага араа (1-р) ба соёо 9-13 насанд, бага араа (2-р) 10-14 насанд, их араа (2-p) 11-14 настайд, агт араа 18-25 настайд тус тус ургадаг ажээ.
Анагаах ухааны доктор П.Пүрэвжав “Зажилж идвэл хоол, залгиж идвэл хор” гэсэн номондоо (1992) хүүхдийн шүдлэх зүй тогтлыг сонирхолтойгоор өгүүлснийг та бүхэндээ танилцуулъя.
НАЙМАН САРТАЙД
Нахиалж ургасан
Буйл эхэлж зүссэн
Бөөр мэрэх
Бөжин цагаан-4
AРВАН САРТАЙД
Зулай дарж ургасан
Буйл удаалж зүссэн
Бөөр мэрэхээр
Баахан хорхойссон
Захалж ургасан цахиур - 4
НЭГ НАС ХҮРЭХЭД
Нэмж ургасан
Арын буйлыг
Зүсэж ургасан
Үүдэн шүдээ
Үдэж ургасан
Араа шүдээ
Угтаж ургасан
Apaa цахиур-4
ОЙ ХАГАСТАЙД
Олширч ургасан
Хоёр настайд
Хосолж ургасан
Түрүү шүдээ
Түшиж ургасан
Ах шүдээ
Аман хүзүүдэж ургасан
Apaa цахиур-4
ГУРВАН НАСТАЙД
Гулсаж ургасан
Ургах зайгаа
Урьдчилж өгсөн
Сүүн шүдний "баян ходоод"
Соёо цахиур-4
Бүгд цахиур-4 гэжээ.
Хүүхдээ эрүүл чийрэг бие бялдартай өсгөж бойжуулахад шүдийг нь багаас нь хамгаалах нь чухал ач холбогдолтой.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.