Хөлбөмбөгийн спорт хөгжиж чадах уу

Twitter Print
2014 оны 10-р сар 22-нд 09:09 цагт
Мэдээний зураг,

Монголын хөлбөмбөгийн холбоо үймж эхэллээ. Ерөнхийлөгчийнх нь албыг хашиж байсан Б.Ганболд авлига авсан хэргээр Олон улсын хөлбөмбөгийн холбооноос шийтгэл хүлээсэн. Энэ нь манай орны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Улмаар шинэ Ерөнхийлөгчийг сонгох бүх гишүүдийн хурал хийхээр болжээ. Ирэх сарын 20-нд товлогдсон ээлжит бус Их хурал болтол Ерөнхийлөгчийн үүргийг А.Ганбаатар гүйцэтгэхээр болов.

Мөн тус холбооны ТУЗ цаашид хэвийн үйл ажиллагаагаа явуулах болно гэдгийг мэдэгдсэн. Дэлхийн тэргүүлэх спорт хөлбөмбөг нь манайд төдийлөн сайн хөгжөөгүй ч хүүхэд, залуучууд маш ихээр сонирхдог. Дэлхийн аварга, Европын аварга, “Аваргуудын лиг” зэрэг тэмцээнүүд хэдийгээр манай эх оронд болдоггүй, Монголын шигшээ, Монголын тамирчид оролцдоггүй ч өөрийн эрхгүй бүх хүний анхаарлыг татдаг билээ.

Монголын шигшээ баг өнөөдрийн байдлаар 208 орноос 191-д бичигдэж байгаа нь дэндүү чамлахаар үзүүлэлт. Багийн спорт хөгжих боломжтой гэдгийг сагсан бөмбөгийн тамирчид Азийн наадамд бүрэн харуулсан. Харин хөлбөмбөгийн спорт яах бол гэдгийг олон нийт харж сууна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.