
Улс төрийн ертөнцөд сүүлийн хэд хоногт нэлээд шуугиан тариад буй асуудал бол хоёр намын даргын байгуулсан хамтын ажиллагааны гэрээ юм. Тэгвэл олон нийтийн сүлжээ сайтууд болох Фэйсбүүк, Твиттерээр “Ардчилсан нам, Монгол Ардын Хувьсгалт намын хамтын ажиллагааны хавсралт /нууц/” гэсэн гэрээний хавсралт тарж шуугиан дэгдээгээд байсан.
Одоогийн байдлаар энэ хавсралтын үнэн, худал нь хараахан батлагдаагүй байгаа бөгөөд энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, "Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Н.Энхбаяр дарга хоёрын гарын үсгийг хуулбарлаж хуурамчаар эвлүүлээд, энэ хоёр нөхөр ийм нууц гэрээ байгуулсан байна, гэрээний хавсралт нь ийм нууц зүйл байна гэсэн мэдээлэл цацсан. Иймэрхүү гүтгэлэг хэрээс хэтрэх хандлагатай байгаа учраас үүнийг хэн хуурамчаар эвлүүлж тарааж байгааг тогтоохын төлөө хууль хяналтын байгууллагад хандаад байгаа" гэв.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.