
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нөгөөдөр буюу энэ сарын 24-нд Украйны асуудлаар нээлттэй хуралдаан хийхээр болжээ. Их Британи энэ хурлыг хийх саналыг уламжилсан байна. Хурлын үеэр НҮБ-ын хүний эрхийн асуудлаарх Дээд комиссарын газрын илтгэлийг тус хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг мэдэгдсэн аж. Харин Москвагийн зүгээс энэ илтгэлийг дэмжихгүй гэдгээ хэлжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч хэлэхдээ “Энэ баримт бичгийг бэлдсэн хүмүүс мэдээллийг ашиглахдаа зориуд сонголттой хандаж, алдаатай дүгнэлт хийсэн” гэсэн юм. Өнгөрсөн сарын 5-нд Украйнд гал зогсоохоор шийдвэрлэсэн. Үүнээс хойш анх удаа болж байгаа илтгэлд энэ оны наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 16-ны хооронд болсон үйл явдлын талаар дурдах юм байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.