Монгол Улс “саарал жагсаалт”-д орох эсэхийг өнөөдөр шийднэ

Twitter Print
2019 оны 10-р сар 15-нд 10:11 цагт
Мэдээний зураг,

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын ээлжит хурал аравдугаар сарын 15 буюу өнөөдөр Парис хотноо болно. Тус хуралдаанаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм. 

ФАТФ-аас манай улсад дараах дөрвөн даалгаварыг өгсөн. Энэ дөрвөн чиглэлээр Монгол Улс үнэлгээ авч чадвал “саарал жагсаалт”-д орохгүй аврагдана.

1. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах;

2. Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргасан байх;

3. Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө хураан авах үйл ажиллагааг сайжруулах;

4. Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх үйлдлийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах гэсэн чиглэлтэй байна.

Харин ФАТФ хангалтгүй гэсэн үнэлгээ өгвөл энэ удаа Монгол Улс “саарал жагсаалт”-д ногоон гэрлээр орно. Учир нь манай улс хоёр жилийн өмнөөс эхлэн ФАТФ-аас хангалтгүй үнэлгээ авч, ахицгүй ажилласан улсын нэг болоод буй юм. “Саарал жагсаалт”-д орвол 

-Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах

-Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах

-Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах

-Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх

-Улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүснэ

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.