"Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр" -т зориулсан өдөрлөгийн нээлт болно

Twitter Print
2014 оны 10-р сар 22-нд 08:12 цагт
Мэдээний зураг,

Богд хааны ордон музейд

08:00 цагт: Сарьдагийн хийдээс урьд өмнө илэрч мэдэгдэж байгаагүй нарийн хийцтэй шавар бурхадын хэсэг зэрэг сонирхолтой олдворууд олноороо гарсан байна. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон Соёлын өвийн төв, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Богд хааны ордон музейн албаны хүмүүс хамтран хэвлэл, мэдээллийн байгууллагад мэдээлэл өгнө.

НМХГ-т

09:00 цагт: Нийслэл дүүргийн өмч, газрын харилцааны албаны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтыг даргын зөвлөлийн хурлаар нээлттэй хэлэлцэнэ.

НҮБ-ын байранд

09:00 цагт: “Азид ЛГБТ байх нь: Монгол Улсын тайлан: Лесбиян, гей, бисексуал, трансжендэр (ЛГБТ) хүмүүс, иргэний нийгмийн хууль эрх зүй, нийгмийн орчны оролцоонд суурилсан үнэлгээ, шинжилгээ” тайланг танилцуулна.

Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд

10:00 цагт: Зайлсхийж болох сохролын түргэвчилсэн судалгааны тайлангийн үр дүнг танилцуулна.

Монгени цогцолбор сургуулийн зааланд

11:00 цагт: Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс санаачилан "Эгэл амьдралын мөр" ТББ-тай хамтран дүүргийнхээ 16 нас хүрч буй зорилтод бүлгийн 50 хүүхдэд Иргэний үнэмлэх гардуулах арга хэмжээг зохион байгуулна.

МОНЦАМЭ-гийн хэвлэлийн бага хурлын зааланд

11:00 цагт: “Монгол хүн бүр монгол бичгээ мэддэг байх хэрэгтэй” сэдвийн хүрээнд монгол хэлний мэргэжилтнүүд, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн урд талбайд

11:30 цагт: "Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр" -т зориулсан өдөрлөгийн нээлт болно.

 Чингисийн талбайд

14:00 цагт: “Google street view” албан ёсны нээлтээ хийнэ.

Туушин компаний  хяналтын бүсэд

19:00 цагт: Хууль бусаар хил давж АНУ-д очсон 22 үлэг гүрвэлийг эх оронд нь авчрах “Бид ирлээ” үйл ажиллагаа болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.