
Нойргүйдэлд сайнаар нөлөөлөх энгийн арга бол аль болох байгалийн гэрэлд (наранд) удаан байх, идэвхтэй амрах явдал юм. Мөн орой 20 цагаас хойш утас компьютер зэрэг хиймэл цэнхэр туяа үүсгэх бүхий л цахилгаан хэрэгслийг унтрааж аль болох бага хэрэглэх, зайлшгүй шаардлагатай үед туяаны хамгаалалттай шил зүүж байх хэрэгтэй.
22-04 цагийн хооронд заавал унтаж занших нь таны эрүүл байж, эерэг бодолтой, үргэлж залуугаараа, урт наслах боломжийг олгодог. Бас дааврын бэлдмэлийг урт хугацаанд тасралтгүй хэрэглэхээс зайлсхийх нь зөв байдаг. Нойргүйдэл болон мигрень зэрэг нь биеийн арга билгийн тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй гэж үздэг бөгөөд зүү эмчилгээний тэнцвэржүүлэх арга үр дүн сайтай байдаг.
Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.