
3-р сарын 31-ны өглөөний мэдээллээр дэлхий даяар шинэ коронавирусын халдварын шалтгаанаар 37,745 нас баралтын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд үүний гуравны хоёр нь Европын орнуудад бүртгэгдээд байна.
Халдварын тохиолдлын тоог бүс нутгаар нь харах юм бол Европт 413,732 (үүний 26,543 нас баралт), Азид 106,891 (үүний 3837 нас баралт), Ойрхи Дорнодод 51,377 (үүний 2856 нас баралт), АНУ, Канад улсад 16532 (үүний 2898 нас баралт), Латин Америк ба Карибын тэнгисийн орнууд 15,334 (үүний 357 нас баралт), Африкт 5,113 (163 нас баралт), Номхон далайн эргийн орнуудад 4,865 (20 нас баралт ) бүртгэгдээд байгаа юм байна.
Мөн дэлхий даяар дахин 59'962 хүнээс халдвар илэрч нийт халдвар авагсад 783'352 болоод байна.
Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:
-
АНУ - 19'344 /Нийт 164'185/
-
Испани - 7846 /Нийт 87'956/
-
Герман - 4450 /Нийт 66'885/
-
Франц - 4376 /Нийт 44'550/
-
Итали - 4050 /Нийт 101'739/
-
Иран - 3186 /Нийт 41'495/
-
Их Британи - 2619 /Нийт 22'141/
-
Турк - 1610 /Нийт 10'827/
-
Канад - 1108 /Нийт 7428/
-
Швейцар - 1093 /Нийт 15'922/
-
Бельги - 1063 /Нийт 11'899/
Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:
-
Испани - 913 /Нийт 7716/
-
Итали - 812 /Нийт 11591/
-
АНУ - 545 /Нийт 3128/
-
Франц - 418 /Нийт 3024/
-
Их Британи - 180 /Нийт 1408/
-
Иран - 117 /Нийт 2757/
-
Герман - 104 /Нийт 645/
Дэлхий даяар нийт 164'757 хүн эдгээд байгаагийн 75'528 нь Хятадад байна. Шинээр Ботсвана улсад анхны халдварын тохиолдол илэрсэн бол Сент Мартин, Мавритани улсад анхны нас баралт бүртгэгдлээ.
Өнгөрсөн пүрэв гарагийн орой Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсад коронавирусын халдварын авсан иргэдийн тоо нэмэгдэж байгааг коронавирусын шинжилгээнд олон тооны хүн хамруулж чадсантай холбоотой хэмээн тайлбарлажээ.
Дэд Ерөнхийлөгч Майк Пэнсийн мэдээлсэнээр АНУ-ын бүх мужид коронавирусын шинжилгээг хийх боломжтой болсон ба Америк даяар сая гаруй хүнээс коронавирусын шинжилгээг аваад байгаа аж. Майкрософт компанийг үндэслэгч, Америкийн тэрбумтан Билл Гейтс АНУ коронавирусын халдварын дэгдэлтийн эсрэг арга хэмжээг оройтож авсанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэн, коронавирусын халдварын эсрэг үр дүнтэй тэмцэж чадсан улс орнуудаас суралцах нь зүйтэй гэжээ. Тэрээр хүн төрөлхтөнд нүүрлэж буй хамгийн том аюул нь цөмийн дайн бус халдварт өвчний цар тахал хэмээн ярьж, анхааруулж байсан ба цар тахлын үеийн бэлтгэл, халдварт өвчний эсрэг вакцин гаргаж авах зэрэг ажилд илүү их хөрөнгө мөнгө шаардлагатай байгааг онцолсоор ирсэн билээ.
Билл Гейтсийн хэлж байгаагаар 2003 оны SARS-н дэгдэлтэд ихээр өртсөн орнууд тэр дундаа Азийн улс орнууд коронавирусын халдварын дэгдэлтийн үед АНУ-аас илүү бэлтгэлтэй байж чадсан ба халдвар авсан иргэдийн тоо цөөн байхад нь шаардлагатай арга хэмжээнүүдийг авч чаджээ. Тэрээр АНУ дахь коронавирусын дэгдэлтийн ид үе эхлээгүй байгааг анхааруулж, коронавирусын халдварын тархалтыг удаашруулахын хөл хориог чангатгах нь зөв гэжээ. "Хятад улс коронавирусын халдвар ихээр гарсан бүс нутгууддаа ямар арга хэмжээ авсан, АНУ мөн л адил арга хэмжээ авах хэрэгтэй" хэмээн тэрээр онцолсон байна.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.