Л.Гантөмөр: Оюутан бүрт тэтгэлэг олгохгүй

Twitter Print
2014 оны 10-р сар 21-нд 17:13 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар их дээд сургуулиудын оюутнуудад “Үндэсний тэтгэлэг” нэрээр сар бүр 70200 төгрөгийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн олгож эхэлсэн. Их дээд сургуульд суралцаж буй оюутан бүрт олгодог 70 мянга нь голч оноо 3,2-оос дээш байвал тэтгэлгийг 50 хувиар, 3,8-аас дээш бол 75 хувиар нэмж олгодог. Мөн улс, бүсийн чанартай олимпиадад эхний гуравт орсон оюутны тэтгэлгийн мөнгийг 100 хувиар нэмж өгөх журамтай. Эрэлт ихтэй мэргэжлээр суралцаж байгаа оюутны голч оноо 2,8 ба түүнээс дээш бол 50 хүртэлх хувийн нэмэгдлийг авах эрхтэй. 

Оюутны 70 мянган төгрөгийг ирэх оны төсөвт хэрхэн суулгах талаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Ирэх онд оюутны мөнгийг олгохдоо Засгийн газар хэмжээг тогтооно. Ирэх онд хоёр гэсэн голчоос дээш дүнтэй байж оюутны мөнгө авна. Тэрнээс оюутан болгонд өгөхгүй” гэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.