УИХ-ын гишүүн М.Зоригт МАХН-АН-ын хамтран ажиллах гэрээг эсэргүүцэж байна

Twitter Print
2014 оны 10-р сар 21-нд 15:48 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь Ардчилсан намын олон гишүүний дургүйцлийг хүргэжээ. Өчигдөр нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл гэрээний талаар мэдэгдэл хийж Н.Алтахуягийн увайгүй үйлдэлд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Түүнчлэн аймгийн намын хороодоос Үндэсний зөвлөлдөх хороог яаралтай хуралдуулахыг шаардсан. Мөн намын гишүүд, дэмжигчдээс гадна УИХ-ын зарим гишүүд энэхүү гэрээг эсэргүүцэж байгаа юм.

Тухайлбал М.Зоригт гишүүн эсэргүүцлээ илэрхийлсэн бол өнөөдөр Э.Бат-Үүлийг өрөөндөө хүлээж авч уулзан гэрээний талаар санал бодлоо солилцсон байна. Мөн түүний гаргасан мэдэгдлийг дэмжиж, зарим гишүүдээрээ дэмжүүлэхээ амласан байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.