Монголын Спортын салбарт хөрөнгө оруулалт маш муу байна

Twitter Print
2014 оны 10-р сар 21-нд 14:55 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. УИХ-ын гишүүдийн зүгээс салбар бүрт тулгамдаж буй асуудлыг цохон тэмдэглэж, өөрийн санал байр сууриа илэрхийлсээр байгаа юм.  Өнгөрсөн есдүгээр сард болсон Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчон хотод болж, Монголын баг тамирчид амжилттай оролцсон. ССАЖЯ-ны зүгээс Инчоны Азийн наадамд зориулан 47 сая төгрөг төсөвлөжээ. Улмаар Монголын Үндэсний Олимпийн хороогоор дамжуулан шигшээ баг болон тус тэмцээнд оролцож буй нийт тамирчиддаа гэрээ байгуулан олгосон байдаг. Азийн наадамд шигшээ багийн 90 тамирчнаас бусад нь буюу 140 тамирчин өөрсдөө зардлаа даан явжээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монголын баг тамирчдыг ахлан явсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлж “Азийн наадамд Монгол улсаас төлөөлөн баг, тамирчид явсан. Биеийн тамир, спортын салбарт хөрөнгө оруулалт үнэхээр хангалтгүй байна. 2016 онд Бразилд болох олимпод манай улс оролцоно. Ирэх оны төсөвт хөрөнгө мөнгөө хангалттай суулгаж өгөхгүй бол эрхээ авч чадахгүйд хүрнэ. Тамирчдын хувьд бэлтгэл, сургуулилт сайн боловч хөрөнгө, мөнгөний тал дээр асуудалтай байгаа гэдгийг хэлмээр байна” гэв.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.