Диего Армандо Марадона брэндийн ашгийн 50 хувийг Марадонагийн эгч нар эзэмшинэ

Twitter Print
2020 оны 12-р сар 17-нд 09:11 цагт
Мэдээний зураг,

Домогт хөлбөмбөгч Диего Марадона, түүний бие төлөөлөгч Матиас Морла нарын хооронд 2019 оны Зул сараар нэг ийм яриа өрнөжээ. Марадона "Хэрвээ надад ямар нэг юм тохиолдвол миний эгч нарыг харж хандаарай гэж хүсч байна. Харин чамд ямар нэг юм тохиолдвол би хүүхдүүдийг чинь харж хамгаална" гэсэн юм.

Морлa 2015 онд Sattvica SA компани байгуулж "Диего Армандо Марадона", Диего Марадона", "Марадона", "Диегол", "10", "Диего", "Бурханы Гар" хэмээх нэр, брэндийн эрхийг авчээ. Эдгээр нэрийг арилжааны зорилгоор ашиглах, брэнд бүтээгдэхүүн гаргах эрхийг тэрээр эзэмшиж байна.

Матиас Морла энэ эрхийнхээ 50 хувийг Марадонагийн эгч Мария Роса, Элза, Клаудиа, Рита, Ана нарт шилжүүлэхээр боллоо.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.