Таван минут тутамд нэг хүүхэд амиа алддаг

Twitter Print
2014 оны 10-р сар 21-нд 13:52 цагт
Мэдээний зураг,

Юнисеф байгууллага дайн, зөрчилтэй орнуудаас бусад бүс нутгуудад таван минут тутамд нэг хүүхэд амиа алддаг гэсэн харамсалтай судалгаа гаргажээ. Өөрөөр хэлбэл, 20-иос доош насны сая сая хүн гэр, сургууль, олон нийтийн газар нас бардаг байна. Хохирогч хүүхдүүдийн тоо дайн тулаанд амиа алдсан цэргүүдийнхтэй адилхан байгаа ажээ. Энэ нь хотжилт эрчимтэй явагдаж, ажилгүйдэл, орлогын тэгш бус байдал нэмэгдэж буйтай холбоотой гэнэ.

Латин Америкийн өсвөр насны хөвгүүдийн амиа алдах магадлал Их Британийнхаас 70 дахин өндөр байна. Зөвхөн 41 орон хүүхдийн эсрэг хүчирхийллийг хатуу хориглосон хуультай юм. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.