“Сан Антонио Сперс” гурав дахь хожлоо авлаа

2014 оны 10-р сар 21-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-ийн талбайд долоон тоглолт боллоо. Эдгээрээс “Нью Орленс Пеликанс”-“Вашингтон Визардс” 88:84, “Клевлэнд Кавалейрс”-“Чикаго Буллз” 107:98, “Бруклин Нэтс”-“Филадельфи 76” 99:88, “Милуоки Бакс”-“Нью Йорк Никс” 120:107, “Атланта Хаукс”-“Шарлотте Хорнетс” 117:114, “Мемфис Гризлес”-“Даллас Маверикс” 108:103, “Сан Антонио Сперс”-“Сакраменто Кингз” 106:99-өөр тус тус хожсон байна. Улирлын өмнөх хяналтын зургаан тоглолтоос тавд нь ялалт байгуулсан “Морин цэргүүд” өнөөдөр Д.Рөүз тэргүүтэй Чикагогийн “Бухнууд”-ыг хожлоо. Охио мужид болсон энэхүү тоглолтонд зочин багаас Д.Рөүз 30 оноо, П.Газоль, Т.Гибсон нар 12 оноо авчээ. Харин талбайн эздээс К.Ирвинг 28 оноо, А.Варежо 22 оноо, Л.Жеймс 18 оноо, Ж.Уотерс, Т.Томпсон 10 оноо, К.Лав 9 оноо, 13 удаа самбараас бөмбөгч авч шилдэг тоглолтоо үзүүллээ.

Мөн түрүү жилийн аварга “Сан Антонио Сперс” талбай дээрээ “Сакраменто Кингз”-ыг хүлээн авч тоглосон юм. Зочин багаас Д.Коузинс гайхалтай тоглолтыг үзүүлж 32 оноо, 11 удаа самбараас бөмбөг авч дабль-дабль хийсэн. Түүний багийн андууд болох Р.Гэй 18 оноо, К.Лэндри 15 оноо, Д.Коллинс 14 оноо авсан ч ялалт байгуулахад хангалтгүй байлаа. Тэдний өрсөлдөгч багаас Ж.Эйрс 15 оноо, М.Белинели, К.Андерсон 14 оноо, Т.Паркер, Э.Дэй 13 оноо, Ж.Грин 12 оноо цуглуулж гурав дахь ялалтаа байгуулсан аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.