НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн 195 орны ихэнх нь төрийн дуулалтай ч төрийн дуулалгүй улс бас бий

Twitter Print
2023 оны 03-р сар 03-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

Жил бүрийн 3 сарын 3-ыг Нэгдсэн улсад төрийн дууллын өдөр болгон тэмдэглэдэг аж. Одоогийн төрийн дууллыг баталсан тогтоол 1931 оны 3 сарын 3-нд гарсан учраас энэ өдрийг төрийн дууллын өдөр болгожээ. Ингээд төрийн дууллуудын тухай:

1. Anthem гэдэг үг Грекийн “antiphōna” буюу “дуу хоолойн эсрэг” гэсэн утгатай үгнээс гаралтай. Төрийн дуулал гэдэг нь тухайн улсын засгийн газраас олон нийт, төрийн арга хэмжээнүүдэд дуулахаар баталсан эх оронч шинж чанартай дууг хэлдэг. Улс орнуудын төрийн дуулал тухайн улсын тусгаар тогтнол, бахархал, үндэсний соёл, ард түмний уламжлал, түүхийг өгүүлсэн тухайн улсын иргэний зүрх сэтгэлд гал бадрааж, бахархал төрүүлж, өвөг дээдэс нь тухайн үндэстнийг хэрхэн бүтээн босгож, хадгалан үлдэхийн төлөөх тэмцлийг өгүүлэн сануулдаг, багаасаа сонсож, дуулж сурсан дуу байхаас гадна тухайн улс бүтээж чадах хамгийн бахархалт агуу хөгжмийн бүтээл байдаг. Бүх төрийн дуулал өөрийн гэсэн түүхтэй.

2. НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн 195 орнууд ихэнх нь төрийн дуулалтай ч төрийн дуулалгүй улс бас бий. Австри улс албан ёсны төрийн дуулалгүй. Германы төрийн дуулалын ая Авсрийн төрийн дууллын ая, гэхдээ үг нь өөр. Дэлхийн 2 дайны дараа Германтай адил болохгүйн тулд Австри улсад хэсэг хугацаанд дуулахыг хориглож байв. 2012 оноос “Heimat bist du grosser Söhne” дуу албан ёсны арга хэмжээнүүдэд эгшиглэж байгаа. Мөн Кипр улс өөрийн гэсэн төрийн дуулалгүй Грек болон Туркийн төрийн дууллыг “зээлэн” ашигладаг. 9-р зуунд бичигдсэн Японы төрийн дуулалын үг дэлхийн хамгийн эртнийх мөртлөө ердөө 4хөн мөрт төрийн дуулал гэж явдаг бол Нидерландын төрийн дууллын аяыг 1572 онд зохиосон нь одоо байгаа дууллуудаас хамгийн эртнийх. Угандагийн төрийн дуулал хугацааны хувьд хамгийн богино /8 bars of music/, Грекийн төрийн дуулал 158 мөр шүлэгтэй хамгийн урт үгтэй төрийн дуулал, Уругвайн төрийн дууллын ая /105 bars of music/ хамгийн урт, Шинэ Зеланд, Дани улсууд албан ёсны 2 төрийн дуулалтай улс бол Испани, Босни Херцеговина, Косово, Сан Мариногийн төрийн дуулал үггүй. Өмнөд Африкийн төрийн дуулал Коса хэл дээр эхлээд Англи хэл дээр дуусдаг /Xhosa, Zulu, Sesotho, Afrikaan, English/ 5 хэл дээр бичигдсэн, Сомалигийн 1960 оны төрийн дуулал /6 сарын 26-7 сарын 1/ ердөө 5 өдөр хүчинтэй байсан буюу “хамгийн богино хугацаанд амьдарсан төрийн дуулал”, 1993 онд Чехословак улс Чех, Словак болон задрахдаа төрийн дууллаа 2 хувааж авсан гээд улс орнуудын төрийн дууллын тухай сонирхолтой баримтууд дуусахгүй.

3. Ихэнх улс орнууд төрийн дууллыг үндэснийхээ давтагдашгүй хэв шинжийг агуулсан байх ёстой гэж үздэг ч тэгж огт үздэггүй, гадаад дууны аяыг тэр чигээр нь хуулбарласан улсууд ч бий. Жишээ нь Лихтенштейн. Лихтенштейний төрийн дууллыг сонсвол “Рейн мөрний дээгүүр” хэмээх Англи дууны үгийг нь өөрчилснөөс өөр зүйлгүй бол 1998 оны Боснийн төрийн дууллын аяыг Дюзан Сестик гэдэг хүн зохиосон нь 2009 онд 1978 оны “National Lampoon’s Animal House” киноны эхэнд явдаг аяыг хулгайлсан нь тогтоогдон ард түмнийхээ дургүйг хүргэсэн, 1846 онд Франциско Хосе Дебалигийн зохиосон Уругвайн төрийн дуулал Доницеттигийн “Lucrezia Borgia” хэмээх дуурийн нэг хэсгээс авсан гээд “хэл амтай” түүхүүд ч бий. Дэлхийн хамгийн алдартай төрийн дуулал нь Франц болон Америкийнх.

4. Манай улсын хувьд: "Эртний сайхан" дуу нь хамгийн эртний гаралтай гэгдэх бөгөөд "Чингисийн төрийн дуулал" буюу "Сүлд дуу" хэмээн үздэг бол XIX-ХХ зуунд төрийн найрын магнайд дуулдаг айзам урт дуунууд байсан ба “Эрхэм төр”, “Уяхан замбативийн нар”, “Түмэн эх” зэрэг дууг энгийн үед дуулахгүй төрийн найр, наадамд л дуулдаг уламжлал байжээ. 1913 оны сүүлээр Жавзандамба хутагтын захиалгаар Санкт-Петербургийн Мариинийн \Мариинский\ театрын хөгжимчин А.Кадлец "Зуун лангийн жороо луус” дууллын аяыг зохиолгосон гэдэг. 1923 онд С.Буяннэмэх, Насанбат нарын зохиосон "Монгол Интернационал" хэмээх дуу ихэд дэлгэрч 1940-өөд оныг дуустал албан бусаар төрийн дуулалд тооцогдож байжээ. “Монгол интернационал” хэмээн нэрлэсний учир нь дэлхийн коммунист хувьсгалын сүлд дуулал болсон “Интернационал”-ийг дуурайлгасан хэрэг байв.

5. 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ой тохиож сүр дуулиантай тэмдэглэх ёстой болсон тул улс төрийн товчоо театр, чуулгын уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж, хөгжмийн зохиолчид бүтээлээ нууц нэрээр ирүүлэхээр тогтож төрийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай “Бор шувуу”, Б.Дамдинсүрэн “Хэрээ” нэрээр бүтээлээ ирүүлсэнийг сонсож үзсэний дараа Л.Мөрдоржийн хөгжмийн эхлэл, Б.Дамдинсүрэнгийн бүтээлийн төгсгөлийг нийлүүлбэл зүгээр юм гэсэн санаа гарчээ. Үүний дараа Б.Дамдинсүрэн Л.Мөрдорж нар уулзан, тус тусын зохиолоо бага зэрэг өөрчлөөд, симфони найрал хөгжимтэй тоглоход улс төрийн товчооныхон төрийн дууллын аяыг сонгосноор тэр үед ЗХУ-д сурч байсан ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнд үгийг бичих үүрэг өгсөн гэдэг. Манай төрийн дууллын үгийг “1950 оны 3 дугаар сарын 27-ны өдөр. Москва хотод бичсэн” гэж тэмдэглэсэн байдаг. Төрийн дууллын үгийг 1950-1961 онд Ц. Дамдинсүрэн, 1961-1991 онд Ц. Гайтав, Ч. Чимид нар, 1991-2006 онд Ц. Дамдинсүрэн 2006 онд Их Монгол Улсын 800 жилийн ойг угтан зургаан ззохиолчийг дайчлан үгийг хэсэгчлэн өөрчилсөн. Ажвал харийн дарлалаас мултарсан шинэ тулгар улсынх гэхээргүй, харин өв соёл, буурал түүхээр арвин улс юм гэмээр болгон зассан гэдэг.

Гүндсамбуугийн Ариунчулуун

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.211.53.61) 2023-03-04 14:45
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • DR UROLOGIST

      (197.211.53.61) 2023-03-04 14:45
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах