“Амьдралдаа гаргаж болох хамгийн чухал 6 шийдвэр”

Twitter Print
2014 оны 10-р сар 21-нд 11:52 цагт
Мэдээний зураг,

Олон улсад бестселлер болсон “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил” номын зохиогч Шонн Ковийн шинэ бүтээл Монголд ирлээ. Тэр бол “Амьдралдаа гаргаж болох хамгийн чухал 6 шийдвэр”. Хувь хүний хөгжил төдийгүй өсвөр үеийнхний амьдралын хөтөч ном ийн Монгол хэлнээ буужээ. Энэхүү номыг “Манлайлах Урлаг Төв” төрийн бус байгууллага /ТББ/ албан ёсны эрхтэйгээр орчуулан хэвлэж уншигчдын гарт хүргээд байна.

“Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил”, “Өсвөр насныхны дээдэлж мөрдөх зуршил” нь эцэг, хүү Ковигийн бичсэн шилдэг бүтээлүүд. Эдгээр номны үргэлжлэл нь “Амьдралдаа гаргаж болох хамгийн чухал 6 шийдвэр”. Энэхүү номондоо зохиогч өсвөр үеийнхнийг ухаалаг шийдвэр гаргахад нь туслах үнэтэй зөвлөгөөнүүдийг харамгүй багтаажээ.

Дэлхий даяар амьдарч буй өсвөр насныханд тохиолдож буй бодит амьдралын жишээнд суурилан бичигдсэн энэ номноос хэрхэн сургуульдаа амжилттай суралцах. Мөн хүнтэй сайхан найзалж нөхөрлөх, аав ээжтэйгээ ойлголцох. Түүнчлэн үерхэл болон бэлгийн харьцааны асуудалд ухаалаг шийдвэр гаргах, элдэв хорт зуршил, донтолтоос сэргийлэх, өөртөө өндөр итгэлтэй болох гэх зэрэг олон асуултад хариулт авна.

Өнөө үеийн өсвөр насныхны амьдрал урьд урьдынхаас ч илүү ээдрээтэй, хэцүү болон хувирч буй. Тэд олон сонголтын өмнө зогсож байгаа. Бидний өвөө, эмээ нарын үед цастайд уул өөд өгсөн сургуульдаа явна гэдэг хамгийн хүнд сорилт байсан бол өнөөдрийн өсвөр насныхан тэс өөр бэрхшээлтэй нүүр тулж эхэлсэн. Янз бүрийн мэдээллийн урсгал, шоу цэнгээн, мансууруулах бодис, хар тамхи, терроризм, өрсөлдөөн, сэтгэл санааны хямрал, үерхэл нөхөрлөл, найз нөхдийн дарамт шахалт гээд асуудлууд урган гарсаар.

Харин тухайн хүн эдгээр асуудалтай тулгарах үедээ гаргасан шийдвэр нь хожмын ирээдүйг тодорхойлдог. Өсвөр насандаа хүн маргаашийн ирээдүйгээ бүтээж, төлөвшиж, аль эсвэл нурааж ч болох зургаан чухал шийдвэрийг гаргах хэрэгтэй болдог.  Ийм шаардлагатай ч "учирдаг". Тиймээс ухаалаг байж, сонголтоо зөв хийхэд дээрх ном өсвөр үеийнхэн болон оюутан залууст маш том тус хүргэх нь лавтай.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.