Аспирин дахин гайхамшигт эм гэдгээ батласаар байна

Twitter Print
2021 оны 05-р сар 04-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

Оксфордын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтанууд бусад орны эрдэмтдийн хамтарсан тайлангаас үзвэл, Аспирин хорт хавдраас сэргийлэх талаараа бусад эм тарилгаас даруй 25% илүү байгааг олж тогтоов.

Хорт хавдрын эрт оношлогдсон болон өвчилж болзошгүй хэмээсэн хэсэг өвчтөнд аспирин эмийг маш бага тунгаар 500мг(0,5) ииг 3-4 хуваасны нэгээр өглөө бүр уулган 5 жилийн туршид ажигласан нь хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга болж хавдраар өвчлөгсөд 25%, болзошгүй өвчлөл 35%, зүрх судас, өндөр даралтаас болж цус харвагсад судасны бөлөн үүсгэдэг хортой холестрин эрс багасаж байсан нь хамгийн ач холболдолтойд тооцогдсон ажээ.

Судалгаанд хамрагсдын насны зөрүү их байсан ч 40 дээш насныхан байнга бага тунгаар хэрэглэх зайлшгүй шаардлага байгааг тэмдэглэн байна. Аспирин нь эмэгтэйчүүдэд цэвэршилтийн үе шатны анхдагч эмчилгээ болдог байна.

Р.Сайхан-Уул

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.