“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д 53 бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлжээ

Twitter Print
2014 оны 10-р сар 21-нд 10:21 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүмүүсийн оюун ухаан, авъяас билэг, хөдөлмөр, зүтгэлээр цогцлон бүтээгдэж, хэмжээ далайц, чанар, техник технологийн түвшингээрээ дэлхийн жишигт хүрч, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нотолж чадсан бүтээн байгуулалтыг дэмжин алдаршуулах талаар иргэд, байгууллагуудын гаргасан саналыг үндэслэн  “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг олгох зарлигыг 2010 онд гаргаж байсан. Үүний дагуу Нийслэлийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын хөгжил дэвшилд томоохонбодитой хувь нэмэр оруулсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн орчин үеийн техник технологийн шинэ шийдэлтэй, бүтээн байгуулалтыг цогцлоосон шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах зорилгоор“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах ёслолын ажиллагааг Нийслэлийн 375 жилийн ойг угтан2 дахь жилдээ зохион байгуулах гэж  байна.Өнөөдрийн байдлаар тус шагналд давхардсан тоогоор 53 байгууллагыг нэр дэвшүүлсэн бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 28-ны өдөр 18 цагаас Баянгол ресторанд болно.

“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ыг автозам, барилга, дэд бүтэц-инженерийн байгууламж, дэвшилтэт шинэ технологи бүхий үйлдвэр гэсэн дөрвөн салбартшилдгийг тодруулна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д нэр дэвшүүлэхурилгыгУлаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн авто замын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Хөрөнгө оруулалтын газар, Өмчийн харилцааны газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Зам, тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн 9 дүүрэг, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Барилгын холбоо,Монголын авто замчдын холбоогэх зэрэг байгууллагад хүргүүлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.