Монголын нисэх хүчин ОХУ-аас хоёр сөнөөгч онгоц авлаа

Twitter Print
2019 оны 11-р сар 16-нд 12:59 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын нисэх хүчин өчигдөр /2019.11.15/ ОХУ-аас "МиГ-29" загварын хоёр сөнөөгч нисэх онгоцыг хүлээн авчээ. Дөрөвдүгээр үеийн энэхүү сөнөөгч онгоц нь 2,400 км/цаг хурдтайгаар 1,430 км зайг туулах чадвартай бөгөөд зэвсэглэлдээ 30 мм пулемёттой, дөрвөн тонн жинтэй төрөл бүрийн бөмбөг, пуужин тээвэрлэх боломжтой юм байна.

Байлдааны сөнөөгч онгоцтой болсноор тайван цагт Монгол Улсын батлан хамгаалах хүчин чадал нэмэгдэж, өөрийн агаарын орон зай, агаарын хилээ хамгаалах, манай улсын дээгүүр дамжин өнгөрч буй онгоцуудад агаарын сахилга бат сахиулах, шаардлагатай бол устгах, албадан буулт хийлгэх зэрэг чухал ач холбогдолтой аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.