Монголын хөлбөмбөгийн шигшээ хэдэн байр ухрах вэ

Twitter Print
2014 оны 10-р сар 21-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос шигшээ багуудын чансааг сар бүр гаргадаг. Энэ оны аравдугаар сарын шинэчилсэн чансаа 23-ны өдөр гарна. “Бразил 2014”-т түрүүлсэн Герман 1765 оноотой нэгд бичигдсэн хэвээр байгаа бол Аргентин, Колумб, Голланд, Бельги удаах байруудыг эзэлж байна. Харин Монголын шигшээ баг 191-р байраас ухарч магадгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм. Учир нь МХБХ-ны Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Б.Ганболд Азийн хөлбөмбөгийн холбооны экс тэргүүнээс 2009, 2011 онд авлига авсан нь тогтоогдож таван жил ямар нэгэн хөлбөмбөгийн тэмцээнд төлөөлөгчөөр оролцох эрхээ хасуулсан.

ФИФА шигшээ багуудын тухайн сард хийсэн тоглолтоос хамаарч оноо олгодог. Өнгөрч буй нэг сарын хугацаанд манай шигшээ баг огт тоглолт хийгээгүй. Мөн жил ирэх тусам Олон улсын чансаад байр уруудсаар байгаа аж. Хамгийн оргил амжилт нь 79 оноотой 177-д бичигдэж байсан. Харин өнөөдрийн байдлаар 29 оноотой 191-д эрэмблэгдсэн. Энэ байрнаасаа дахиад ч ухрах нь тодорхой болж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.9.90.98) 2014-10-21 11:49
      • 0
      • 0

      сүртэй юм. Монгол дэлхийд хөл бөмбөгөөр өрсөлдөх чадвар байхгүй ээ. Инээдтэй юм..., XIX зуун шиг харагддаг байх даа

      Хариулах

    • Зочин

      (202.131.249.206) 2014-10-21 10:59
      • 0
      • 1

      Хөл бөмбөг монголд хөгжихгүй юм байна л даа

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.215) 2014-10-21 10:54
      • 0
      • 0

      Ганболд гэдэг ийм л нэг хүн хичнээн ч жил юм байгаад л байдаг байсан. Авлига аваад л, улсынхаа нэр төрийг гутаах санаатай л байж дээ. Ичих нүүргүй новш.

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.215) 2014-10-21 10:54
      • 0
      • 1

      Ганболд гэдэг ийм л нэг хүн хичнээн ч жил юм байгаад л байдаг байсан. Авлига аваад л, улсынхаа нэр төрийг гутаах санаатай л байж дээ. Ичих нүүргүй новш.

      Хариулах