Хятад хэдэн зуун бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 24-нд 15:43 цагт
Мэдээний зураг,

Хятадын эрх баригчид эдийн засгийн өсөлтөө дэмжиж, гахайн ханиадны дэгдэлтээс үүссэн нөхцөл байдлыг зөөллөх зорилгоор ирэх долоо хоногоос эхлэн импортын хэдэн зуун бараа бүтээгдэхүүний гаалийг татварыг бууруулах шийдвэр гаргажээ.

Хятадын засгийн газар ирэх оны 1-р сарын 1-нээс эхлэн хөлдөөсөн гахайн мах, цахилгаан бараа зэрэг 800 гаруй импортын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулах гэнэ. 2019 оны хувьд Хятадын дотоодын эрэлт буурч, өрийн нь хэмжээ өссөн. Үүн дээр АНУ-тай хийж буй худалдааны "дайн"-ы хор уршиг нэмэгдсэнээр тус улсын эдийн засгийн өсөлт урьд хожид байгаагүйгээрээ удаашрахад хүрсэн билээ.

Африкийн гахайн мялзан өвчний дэгдэлтийн улмаас хятадуудын хувьд хүнсэндээ хамгийн ихээр хэрэглэдэг гахайн махны үнэ огцом өсч, үүнээс үүдэн Хятадын хэрэглээний инфляци өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад маш хурдтай өссөн байна. Ийм ч учраас Хятадын эрх баригчид импортын хөлдөөсөн гахайн махны гаалийн татварыг 12 хувиас 8 хувь болтол бууруулахаар шийдвэрлэсэн байна. Хятадын эдийн засгийн өсөлтөд бизнесийн салбар гол үүрэг гүйцэтгэдэг ч хувийн хэвшлийн компаниуд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тал дээр төрийн өмчит компаниудтай харьцуулахад маш их асуудалтай тулгардаг аж.

China cuts some tariffs to boost trade and take heat out of pork prices зурган илэрцүүд

Иймээс Бээжингийн эрх баригчид бизнесийн салбарынхныг дэмжих зорилгоор хувийн хэвшлийнхэнд тогтоосон татварын хэмжээг бууруулах, банкнаас зээл авах боломжийг нь хялбарчлах зэрэг алхмуудыг хийх болсоноо мэдэгдсэн байна. Түүнчлэн Бээжингийн эрх баригчид удахгүй АНУ-ын газар тариалангийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах тухай худалдааны гэрээнд гарын үсгээ зурахаар төлөвлөсөн ба Япон, БНСУ-тай харилцаагаа өргөжүүлэх алхмуудыг хийж эхлээд байгаа аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.