Идэж, ууж бүй бүхэн урагт шууд нөлөөлдөг тул зохистой хооллолт чухал гэдгийг судалгаа харуулжээ

Twitter Print
2022 оны 11-р сар 07-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Их Британи улсын Durham их сургуулийн үр хөврөл судлалын лабораториос жирэмсэн эмэгтэйн идсэн хүнсэнд хэвлийд нь бойжиж буй ураг ямар царайны хувирал үзүүлж буйг 4D ЭХО ашиглан тодорхойлжээ.

Ахлах судлаач Beyza Ustun-ий хэлснээр эхийн хэвлийд бойжиж буй ургийн амтлах, үнэрлэх мэдрэхүйг тодорхойлох судалгаанууд хүүхэд төрсний дараа явагддаг ба энэхүү судалгаа нь ураг байх үед нь мэдрэхүйг тодорхойлсон анхны судалгаа гэдгээрээ онцлог байна.

Судалгааны тойм:

18-40 насны 32-36 долоо хоногтой 100 жирэмсэн эх уг судалгаанд хамрагджээ.

Тэдний зарим нь 400 гр байцаа, үлдсэн нь 400 гр лууван идсэнээс 20 минутын дараа 4D ЭХО шинжилгээнд оруулсан байна.

Судалгаа хийгдэх өдөр жирэмсэн ээж нар туршилтын байцаа, лууван идэхээс өмнө ямар нэгэн зүйл идээгүй байв. Лууван идсэн эхийн ураг “инээмсэглэсэн” төрх үзүүлсэн бол байцаа идсэн эхийн ураг “уйлж буй” төрх гаргажээ.

Ургийн мэдрэхүй хөгжих үед жирэмсэн эмэгтэйн идэж, ууж бүй бүхэн урагт шууд нөлөөлдөг тул жирэмсэн үедээ зохистой хооллолт чухал гэдгийг уг судалгаа дүгнэсэн байна.

Эмч н.Алтан

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.