
Б.Батцэцэг: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
/2022.08.08/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И албан ёсны айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирсэн. Үүнтэй холбоотойгоор хоёр улсын Гадаад харилцааны сайд нар мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Ван И сайдтай хийсэн хэлэлцээний үеэр Монгол Хятадын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиг хандлага, дээд өндөр түвшний харилцаа айлчлалуудын давтамжийг хадгалах, эдийн засгийн болон бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа.
Түүнчлэн хоёр улсын гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж 2023-2024 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй цар тахал бүрэн арилаагүй энэ цаг үед иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн өргөжүүлж, илүү ойр дотно хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.
Хилийн боомтыг төмөр замаар холбож шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл бүрдэж байна.
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүнүүдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэхээр хоёр тал тохиролцсон. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг 2021 онд хэрэгжүүлснийг тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ. Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохирч, Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо.
Хятадын далайн боомтуудаас манай улсыг зорих галт тэрэгний цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцооны тоог нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлаар ярилцлаа. Хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцэн тохирсон байгаль орчныг хамгаалах асуудлаар тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, шороон шуургатай тэмцэх чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирлоо.
Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д суралцдаг монгол оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж, сэргээхээр тохиролцлоо.
Өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна. Ван И сайдын манай улсад хийж буй айлчлалын үеэр Монгол, Хятадын хамтын ажиллагааны зарим тодорхой асуудлыг шийдвэрлэж, бодит үр дүнд хүрсэн гэж дүгнэж байна. Монгол, Хятадын найрсаг хамтын ажиллагаа цаашид үр өгөөжтэй үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна " гэв.
Сайд Ван И "Монгол Улсад дахин айлчилж байгаадаа баяртай байна. Улаанбаатарын хотын сайхан өөрчлөлтүүд харагдаж байгаад баяртай байна.
Талууд бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, бүс нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотолсон. Мөн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэнэ. Түүнчлэн Монголын тал Нэг Хятад бодлогыг тууштай баримтлахаа дахин нотолсон. Бусад орон Хятадын Тайвань, Төвд Шинжаан, Хонконгтой холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцож байгааг шүүмжилснийг бид сайшааж байна" гэлээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR DANIEL
(197.211.58.43) 2023-07-22 11:30Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авах эсвэл зарах уу? бөөр? Та юу вэ Би бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 доллар. Намайг Доктор Даниэл гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй Манай эмнэлэг Мөн бид бөөрний мэс засал, амьжиргаатай холбоотой донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах чиглэлээр мэргэшсэн. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг. Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авахыг сонирхож байвал apollohospitals1000@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоно уу. Whatsapp: -------------- +393509281473 Хүндэтгэсэн DR DANIEL
Хариулах