Эрүүлжүүлэх байранд хүн нас баржээ

Twitter Print
2019 оны 12-р сар 26-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Төв аймгийн эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирсэн иргэн нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 24-ний өдөр тус аймгийн Зуунмод сумын харьяат иргэн 38 настай эрэгтэй Б нь архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирээд амьсгал хураасан байна.

Талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар задлан шинжилгээнд оруулсан бөгөөд нас барах үедээ гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй байсан аж. Хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. 2013 онд Баянзүрх дүүргийн Эрүүлжүүлэх байранд 53 настай эрэгтэй амиа алдсан хэрэг гарч байсан билээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.212.116.41) 2019-12-29 09:54
      • 0
      • 0

      Huuramch arhi uusan, arhinii hordlogo l biz, end tendgui arhiig baingiin hereglee bolgochihson arhichinguud emch, emnelgiin ajiltan, tsagdaa nart dandaa gai bolj baidag, arhichidiin esreg tur zasagch gesen neg bodlogo barimaar um

      Хариулах