Испани улсаас 124 хөлбөмбөгч “Аваргуудын лиг”-т тоглож байна

Twitter Print
2014 оны 10-р сар 20-нд 16:33 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн шинэ улирлын хэсгийн гурав дахь тоглолт маргааш болно. Энэ удаа тус тивийн тэргүүлэгч гүрнүүдийн хэдэн тоглогч хүч сорьж буй судалгааг гаргажээ. 1993 оноос хойш “Реал Мадрид”, “Барселона” клубууд нь нийтдээ долоон түрүү авсан Испаниас 124 тоглогч, “Европын Бразилчууд”-аас 82 тоглогч, Бразил улсаас 79 тоглогч, Германаас 70 тоглогч, Францаас 52 тоглогч, ОХУ-аас 51 тоглогч, Итали, Анлиас тус бүр 43 тоглогч, Шевд, Голландаас тус бүр 26 хөлбөмбөгчин “Аваргуудын лиг”-т тоглож байна.

2014-2015 оны улиралд Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, “Атлетико Мадрид”, “Атлетик”, Английн “Ман.Сити”, “Челси”, “Ливерпуль”, “Арсенал”, Германы “Бавари Мюнхен”, “Боруссия Дортмунд”, “Байер Ливеркузен”, “Шальке 04”, Францын “ПСЖ”, “Монако”, Италийн “Ювентус”, “Рома”, Португалын “Порту”, “Бенфика”, “Спортинг”, ОХУ-ын “Зенит”, “ЦСКА Москва”, Грекийн “Олимпиакос”, Шввейцарийн “Базель”, Шведийн “Мальмё”, Болгарын “Лудогорт”, Туркийн “Галатасарай”, Белгийн “Андерлехт”, Голландын “Аякс”, Киприйн “АПОЭЛ”, Словакийн “Марибор”, Беларусын “БАТЭ”, Украйны “Шахтёр” клубууд өрсөлдөж байгаа аж.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.