
НОРВЕГИ УЛСЫН БОЛОВСРОЛ ИЙМ БАЙДАГ
5.3 сая хүн амтай. Дэлхийн хамгийн баян 7 дахь улс гэж явдаг.
1. Хүүхдийг 1 настайгаас 5 нас хүртэл цэцэрлэгт авдаг.
2. Зургаан настайгаас сургуульд орох бөгөөд Англи хэлийг 1-р ангиас эх хэл Норвеги хэлтэй цуг үзээд явдаг.
3. Дунд ангиас л дүн тавьж эхэлдэг. 1-6 гэсэн үнэлгээтэй.
4. Гэрийн даалгаврыг заавал өгдөггүй. Тухайн багш болон хичээлийн сэдвээс шалтгаалдаг.
5. Сурагчид чөлөөт, биед эвтэйхэн хувцас өмсдөг. Норвегийн сургуулийн систем нь бусад улс орнуудтай харьцуулахад багш, сурагчдын харилцаа маш нээлттэй, чөлөөт байдаг.
6. Сурагчид заавал өөрсдийн харьяа сургуульд явах ёстой.
7. Норвегийн Эрүүл мэндийн газраас өвлийн улиралд -20-24 хэм, зуны улиралд 23-26 хэмд сургуульд явахыг зөвлөдөг. Цаг агаарын хэт хүйтэн эсвэл хэт халуун үед хичээл ордоггүй байна.
8. Хүүхэд бүр өөр өөр арга барилаар суралцдаг тул багш нарыг хүүхэд болгонд тохирсон сургалтыг хийх ёстой гэж үздэг.
9. Багш нарт өндөр шаардлага тавьдаг учир багш нарын цалин улсын дундаж цалингаас их байдаг.
10. Улсын их дээд сургуулиуд нь үнэгүй. Зарим сургуулиуд нь олон улсын оюутнуудыг ч үнэгүй сургадаг.
11. Тэтгэлэг ч хангалттай байдаг юм байна. Жишээ нь:
- Erasmus+
- NORAM
- Norwegian Quota Scholarship Scheme
- High North Fellowship Program
- UiT Marie Sklodowska Curie Individual Fellowship for International Students in Norway гэх зэрэг тэтгэлэгүүд жил бүр олгогддог.
12. Суралцах хамгийн тохиромжтой мэргэжлүүдэд:
- Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан
- Биотехнологи
- Сэргээгдэх эрчим хүчний инженерчлэл
- Байгалийн шинжлэх ухаан
- Дижитал медиа болон анимейшн
- IT зэрэг салбарууд байна.
Б.Идэр-Од
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(192.82.84.91) 2021-10-20 15:59эх орноо зарах эрх та нарт байхгүй шүү
Хариулах