Японы Хууль зүйн сайд сонгогчиддоо дэвүүр тараасан хэргээр огцров

Twitter Print
2014 оны 10-р сар 20-нд 16:04 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Шинзо Абэ 2020 он гэхэд улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэх зорилтынхоо илэрхийлэл болгож энэ 9-р сарын эхээр шинээр бүрдсэн Засгийн газрын 18 гишүүнийхээ 5-ийг эмэгтэй болгосон билээ.

Эдгээр 5 эмэгтэйн дотор Японы экс Ерөнхий сайд асан Кейзо Обучигийн охин Юко Обучи Худалдаа, эдийн засгийн сайдаар томилогдсон байсан бол өнөө өглөө санхүүгийн тайландаа зарим зүйлийг тусгаагүйн улмаас огцорсон.

Ийнхүү дөнгөж бүрэлдээд сар гаруйхан болж байсан Японы Засгийн газраас Эдийн засгийн сайдын суудал эзгүйрсэн бол дахин нэг эмэгтэй сайд огцорсон мэдээг дэлхийн хэвлэл мэдээллүүд уламжилж байна. Энэ нь Японы Хууль зүйн сайд Мидори Мацушима юм. Ерөнхий сайд Шинзо Абэ түүний хүсэлтийг хүлээн авсан гэж тэрбээр сэтгүүлчдэд ярьжээ. 

Хууль зүйн сайд Мидори Мацушима сонгуулийн үеэр сонгогчдод өөрийн зурагтай дэвүүр тараасан шуугианд өртсөн. Энэ сарын эхээр болсон парламентийн чуулганы үеэр гишүүд сайд Мацушимаг сонгуулийн үеэр тойргийн сонгогчиддоо өөрийн зурагтай дэвүүр тараасан учир шалтгаанаа тайлбарлахыг шаардсан. Японы Ардчилсан намын гишүүдийн үзэж буйгаар энэ нь Мацушима сонгогчидод бэлэг өгөхийг хориглосон сонгуулийн хуулийг зөрчсөн болж байгаа юм.

Өнөөдрийн үйл явдлын дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн нэр хүнд долоон хувиар буюу 48.1 хүртэл унасан хэмээн Киодо агентлаг дамжууллаа.

Эх сурвалж: www.japantoday.com/.../obuchi-resigns-over-misuse-of-political-funds

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.