Ж Байден ОХУ, Хятадаас ялгаатай нь Вашингтон улс орнуудад вакцин хандивласныхаа хариуд юу ч хүсээгүй гэжээ

Twitter Print
2021 оны 10-р сар 08-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ, Хятад зэрэг улсаас ялгаатай нь АНУ улс орнуудад коронавирусын эсрэг вакцин хандивласныхаа хариуд юу ч хүсээгүй гэжээ.

Тэрээр, "Зарим улс орнууд коронавирусын цар тахалтай тэмцэхэд маш их зүйлс хийж байгаа мэт дүр эсгэж байна. АНУ-ын хувьд бид хамгийн олон вакцин хандивласан улс болоод байна. Хятад, Орос зэрэг улс орнуудаас ялгаатай нь бид вакцин хандивласныхаа хариуд юу ч хүсээгүй. Энэ нь бусад улс орнуудын АНУ-ыг харах өнцөгт ч нөлөөлсөн гэж бодож байна." хэмээн онцолжээ.

Түүний хэлж байгаагаар АНУ иргэн бүрээ коронавирусын эсрэг вакцинд хамруулах хангалттай хэмжээний вакцины нөөцтэй байгаа ба тус улс өнөөдрийн байдлаар бусад улс орнуудад коронавирусын эсрэг вакцины 180 сая тун хандивлажээ.

Түүнчлэн Вашингтон ирэх жилийн 1-р улирлын сүүл гэхээд нийт 1.2 тэрбум тун вакцин хийж, нийлүүлэх зорилт тавьсан аж.

АНУ дэлхийн нийт хүн амын 70 хувийг коронавирусын эсрэг вакцинд хамруулах зорилт тавьсан ба өндөр хөгжилтэй орнуудад КОВАКС хөтөлбөрийн тусламжтайгаар хөгжиж буй орнуудад коронавирусын эсрэг вакцин хандивлахыг уриалсан билээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.