Ч.Мөнгөндалай 5200 км аялаад байна

Twitter Print
2014 оны 10-р сар 20-нд 16:06 цагт
Мэдээний зураг,

Өөрийн мөрөөдлийг бодит болгож, Монголынхоо баруун таван аймгаар 5500 км аялахаар зориг шулуудан гарсан Ч.Мөнгөндалай дөрвөн сарын хугацаанд  5200 км аялаад Архангай аймгийн Тариат суманд ирээд байгаа юм. Одоо тэрбээр Булган, Эрдэнэт, Хөтөл, Номгон, Дархан, Сүхбаатар, Борнуур гэсэн маршрутаар яваад 14 хоногийн дараа Улаанбаатар хотод ирэх бөгөөд нийт туулах зам нь 6000 км болох юм байна.   

Монгол хүн бүр энэ залуугаар бахархаж, хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч хүн өмнөө тавьсан зорилоготой байгаад түүнийгээ биелүүлэхийн төлөө сэтгэл шулуудна гэдэг үнэхээр том амжилт. 

Аялах явцдаа олон адал явдалтай учирч, олон ч хүнтэй танилцан, баруун аймагт Ч.Мөнгөндалай гэхээр “Аан манай залуу юу” гэж ярих хүн олон болжээ. Ямартай ч Ч.Мөнгөндалайд олны тусламж хэрэгтэй байна гэдгийг хэлж байсан юм. Та бүхэн Ч.Мөнгөндалайд тусламж хүргэхийг хүсвэл 89179891 гэсэн утсаар холбоо бариарай. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.