Меркелийн утсыг Орос чагнасан хэмээн “Фокус” сэтгүүл нотоллоо

Twitter Print
2013 оны 11-р сар 25-нд 19:03 цагт
Мэдээний зураг,

ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн гар утсыг чагнасан цорын ганц улс АНУ биш хэмээн “Фокус” сэтгүүл нотолжээ. Тэрбээр  ОХУ, Хятад, Хойд Солонгос, Их Британи зэрэг орнууд мөн л чагнасан бололтой. 

Германы тусгай албад шалгалт хийж ийм үр дүнд хүрсэн талаар тус сэтгүүлд онцолсон байна. Меркел ямар ч хамгаалалтгүй утас барьдаг бөгөөд тэр нь ийнхүү олон улсын хэмжээнд чагнагдах хэрэгсэл болсон аж. Харин бусад утсыг нь чагнасан эсэх талаар сэтгүүлд дурдсангүй. 

Берлин хотын төвд байрлах засгийн газрын барилгын ойролцоо том хоосон талбай байдаг учир гар утасны дохиог барихад тохиромжтой хэмээн тооцогддог талаар Германы тусгай албаны өндөр албан тушаалын хүн онцолсон байна. Холбооны канцлерийн алба болон Бундестагийг Берлин рүү нүүх явцад энэ талаар анхааруулж байснаа ч тэрээр хэлжээ.    

Гадаадын тусгай албад тус улсын улстөрчид, албан хаагчид, цэргийнхэн болон эрдэмтдийг өөрийн талдаа элсүүлэн авах гэсэн оролдлогыг нэг бус удаа гаргасан хэмээн нийтлэлийнхээ төгсгөлд “Фокус” сэтгүүл онцолсон байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.