Түүх гэдэг агуу юм

Twitter Print
2016 оны 03-р сар 08-нд 14:20 цагт
Мэдээний зураг,

ХХ зууны Монгол Улсын түүхэнд тохиосон нэгэн чухал үйл явдал бол Ази тивийн анхны хүүхэд багачуудын сайн сайхны төлөөх байгууллага болох Хүүхдийн Төлөө Фондыг байгуулагдсан явдал юм. Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова хэмээх энэ эрхэм хатагтайн дайчин шаргуу хөдөлмөр тэмцлийн ачаар 1972-84 оны хоорондох арван хоёр жилийн дотор манай орны 18 аймаг, УБ, Эрдэнэт, Дархан хотуудад хүүхдийн цэцэрлэг, ясли, соёл боловсрол, эрүүл мэндийн цогцолбор барилгууд сүндэрлэн босч, үндэсний болоод сонгодог урлаг гадаадад алдаршиж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн дээшилсэн билээ.

Анастасия Цэдэнбал-Филатоватай энэ дүйцэх ийм их үйл хэрэг бүтээж, улс үндэстний хөгжил дэвшилд асар их хувь нэмэр оруулсан төрийн тэргүүний эхнэр, нийгмийн зүтгэлтэн эмэгтэй дэлхийн ямар ч улсын түүхэнд өдгөөг хүртэл төрөөгүй ажээ.

Тэртээх 1947 оны халуун зунаар хайр сэтгэлээ дагаж зориг шулуудан Азийн Монголыг зорьж, ирээдүйн төрийн тэргүүн Юмжаагийн Цэдэнбалын эхнэр болж ирсэн тэр залуухан, боловсролтой, туранхай орос бүсгүй ийнхүү Монгол Улстай заяа холбожээ. Анастасия Цэдэнбал-Филатова мохошгүй эр зориг, дайчин шаргуу хөдөлмөр тэмцлээр ХХ зууны Монгол Улсыг соёлжуулан гэгээрүүлж, хүүхэд багачуудад буян үйлдсэн өнө мөнхийн гавъяа байгуулаад зогсохгүй Монгол Улсын их түүхэнд өөрийнхөө алдар нэрийг тамгалаад буцжээ.

“Миний 44 жил ханилсан эр нөхөр Юмжаагийн Цэдэнбал бол хэлсэн үг, хийсэн үйл хэрэгтээ эзэн болдог, төлөв даруу, хүнлэг энэрэнгүй жинхэнэ монгол эр хүн байсан. Ийм агуу хүний эхнэр болж, үр хүүхдийг нь төрүүлж хамтдаа насыг илээнэ гэдэг бол эмэгтэй хүний жаргалын дээд. Цэдэнбал ард түмэн, эх орондоо гомдоогүй ээ. Харин тэнгэрээс харж, хамгаалж байгаа гэж би итгэдэг. Түүх гэдэг агуу юм. Монголын түүхэнд Чингис хаан, Цэдэнбал хоёр хамгийн агуу удирдагчид болж мөнхөрсөн билээ” хэмээн  
Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова 2001 онд хэлж байжээ.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.