
ТҮР ЗОГСООД БОДОХ УУ
Дэлхийн хамгийн хөөрхөн бүсгүй бол Белла Хадид юм. Учир нь царайны зөв төрхийн тооцооллоор түүний нүүр хамгийн төгс харьцаатай байсан учраас ийм алдрыг хүртсэн билээ.
Америкийн Загвар өмсөгч Белла Хадид. Тэр бол топ модель биш тэр бол Супер модель. Түүний жинхэнэ нэр нь Изабелла Хаер Хадид. Тэрээр 1996 онд төрсөн энэ жил 26 нас хүрч буй.
Загвар өмсөгчийн карьераа 16 наснаасаа эхэлж Нью-Йоркийн загварын долоо хоногт алхаж эхэлсэн. Улмаар IMG агентлагтай гэрээ байгуулж, шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд маш богино хугацаанд амжилтад хүрч чаджээ. Тиймдээ ч 21 настай Белла болон 22 настай Жижи Хадид нар 2017 онд Форбес сэтгүүлээс гаргадаг хамгийн өндөр орлоготой супер моделиудын жагсаалтын эхний 10-т багтаж байсан юм. Хадидын "амжилтын нууц" бол ээж нь гэж хэлж болно. Түүний ээж бол Голландын 1980-аад оны загвар өмсөгч Иоланда Хадид.
Тэр охиддоо "Өөрийнхөө онцлогийг харуул. Яагаад гэвэл чам шиг мянга мянган охид бий. Мөн шаргуу хөдөлмөрлөж, найрсаг бай" гэж сургадаг. Охид ч тэр замналаар явж иржээ.
Белла Хадидын хувьд нүүр царай нь болоогүй алдартай сэтгүүл, алхаагүй том тайз байхгүйгээс гадна хамаг л шилдэг дизайнеруудтай хамтарсан.
Алдарт Seventeen сэтгүүлээс авахуулан GQ, W Magazine, Town and Country, Pop Magazine, Glamour Magazine, Elle Issue, S Moda, Evening Standard, Teen Vogue, Twin Magazin, Vogue Korea, Vogue Hong Kong, Vogue Australia, British Vogue, Vogue Mexico, Vogue Russia, Vogue Greece, Vogue Japan, Vogue España, Cosmopolitan Germany, Harper's Bazaar, ELLE France-ын нүүрийг чимсэн.
Мөн Нью-Йорк, Лондон, Парис, Миланы загварын долоо хоногт алхаж, Tommy Hilfiger, Missoni, Roberto Cavalli, Tod's, Fendi, Moschino, Alberta Ferretti, Max Mara, Michael Kors, Anna Sui, Ralph Lauren, Prabal Gurung, Brandon Maxwel, Jason Wu, Michael Kors, Marc Jacobs, Lanvin, Dior, Versace-ын загварыг өмсөж бүр цаашлаад загвар өмсөгчдийн хэм хэмжүүрийн оргил, сая сая охидын мөрөөдөл болсон Victoria's Secret-д хүртэл алхсан юм. Түүний хөрөнгө нь 2022 оны байдлаар 25 сая долларт хүрчээ.
Гэвч Хадид саяхнаас сэтгэл гутралд орсон тухайгаа зарлах болсон юм. Тэрээр энэ байдал нь сүүлийн хоёр жил орчмын хугацаанд үргэлжилж байгаагаа хэлэхдээ, "Надад стилист байхгүй удаж байна, магадгүй хоёр жил. Тиймээс гадагш ямар байдалтай гарах уу? ялангуяа папараци гадаа байх гэх мэт нь түгшүүртэй байдаг" гэжээ.
Гэвч түүний хэлсэн дараагийн үг нь бусдыг үнэхээр гайхшруулсан юм. Тэрээр, "Бусад хүмүүс юу гэж бодож байгаа талаар санаа зовохоосоо илүүтэйгээр өглөө гэрээсээ гарахдаа миний боддог зүйл бол "ЭНЭ НАМАЙГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОЖ БАЙНА УУ? БИ ЮУ МЭДЭРЧ БАЙНА ВЭ? гэх бодол. Гэхдээ ийм мэдрэмжтэй олон хүн байдаг тухайгаа хүмүүс надад хэлсэн нь намайг бага зэрэг тайвшруулсан. Хэдийгээр инстаграм дээр бүх зүйл маш үзэсгэлэнтэй харагдаж байгаа ч эцсийн эцэст бид бүгд ялгаагүй юм байна гэдгийг мэдсэн. Тиймээс би инстаграмдаа үзэсгэлэнтэй зургаа оруулахаа больсон" гэжээ.
Хамгийн хөөрхөн царай, гоо бие, хангалттай хөрөнгө түүний сэтгэлийг хангасангүй. Энэ бол зөвхөн Белла Хадид л тохиолдож буй зүйл биш. Гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг болсон Мэрилэн Монро хүртэл ийм байдалтай тулж, түүнийгээ давж чадаагүй гашуун түүх бий.
Хүн гэгч нь амьдралын утга учир, үнэн, зөвийн туйлыг мэдэхээс нааш бүрэн амардаггүй ажээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.