Хөтлөгч П.Анужин нөхрөөсөө салах өргөдлөө өгчээ

Twitter Print
2014 оны 10-р сар 20-нд 16:19 цагт
Мэдээний зураг,

Урлагаас төрсөн сайхан хосууд болох “Hero” студийн захирал Б.Баатар жүжигчин Ч.Ундрал нар салаад багагүй хугацааг өнгөрүүлсэн. Хосуудын салах шалтгааныг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр олонд танигдсан П.Анужинтай холбон тайлбарласаар байна. Олны хараанд байнга шахуу өртөж, телевизийн суваг бүр П.Анужингүй реклам гэж бараг байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Олон хүнд ч сайн муугаа хэлүүлж, бараггүй давааг туулж яваа бүсгүй сүүлийн үед шүүхийн хаалганаас салахгүй яваа сурагтай. "Даравч далдайн, бултавч бултай" гэхчийн үлгэрээр П.Анужин гэх бүсгүй олон жил хамт ханилсан нөхрөөсөө салахаар зориг шулуудсан бололтой. Шүүх тэдэнд хуулийн дагуу эвлэрүүлэн зуучлах 30 хоногийн хугацааг өгөөд байгаа аж.
 
Хөтлөгч П.Анужин, түүний нөхөр "Шивээ овоо" ХХК-ийн захирал А.Эрдэнэбат нарын хувьд эвлэрэх 30 хоногийн хугацаа нь дуусах дөхөж байгаа бөгөөд хэрэв энэ хугацаанд тэд амжиж эвлэрэхгүй бол салалт албан ёсоор шүүхээр шийдэгдэж, П.Анужин ганц бие бүсгүйн статустай болох юм.

П.Анужингийн нөхөр нь уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлдэг төдийгүй “Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлгийг хийхэд санхүүгийн туслалцаа үзүүлдэг тухай нэвтрүүлэг гарсан цагаас олны чихэнд хүрсэн. Үзэл бодол, итгэл үнэмшилдээ чин үнэнч бүсгүй нөхрөөсөө салах тухай аль хэдийн зориг шулуудсан нь лавтай. 

Харамсалтай нь хэмжээнээс хэтэрсэн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл тэдний амьдралд нь нөлөөлсөн үү, эсвэл...
 
П.Анужин хоёр хүүхэдтэй бөгөөд өмнө нь шар хэвлэлээр бичигдээд байгаа асуудлаас болж ийн тайлбар тавьж байсан удаатай. "Миний хань Би чамд эргэлзэж байна гэж хэлж байгаагүй. Харин өмнө нь илүү үг хэлэлгүйгээр ойлголцчихдог байсан тэр харилцаанд хэрээс хэтэрсэн гүтгэлэг нөлөөлж эхэлдэг юм байна. Харилцаагаа авч үлдэх гэсэндээ илүү тайлбар хийх хэрэгтэй болж, юм бодмооргүй байсан орон гэртээ юм бодож, тэр харилцааныхаа төлөө хамаг хүчээ алдаж эхэлдэг юм билээ” гэж ярьж байжээ. 

“Цаг хугацааны нэг эгшинд бүх зүйл ганц л удаа тохиолддог” учраас зөв алхам, хариуцлагатай шийдвэр гаргаасай. 

Г.Ганаа
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.