Ц.Энхбаяр өөрийг нь захирлаар томилсон Н.Удвал сайдаа шүүхэд өгчээ

Twitter Print
2013 оны 11-р сар 25-нд 18:53 цагт
Мэдээний зураг,

Гэмтлийн эмнэлгийн эмч, сувилагчид шинэ захирлаа хүлээн зөвшөөрөхгүй хэмээн эсэргүүцэл илэрхийлснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. 

Эрүүл мэндийн сайд Н.Удвал 14 хоногийн өмнө тус эмнэлэгт ажиллаж, өөрийн томилсон Ц.Энхбаярыг үүрэг гүйцэтгэгчээр түр ажиллуулж, хууль ёсны дагуу захирлын сонгон шалгаруулалтыг дахин явуулахаар болсон байна. Гэтэл Ц.Энхбаяр өөрийг нь захирлаар томилсон Н.Удвал сайдаа шүүхэд өгчээ. 

Дараагийн захирал сонгон шалгаруулалтаар тодроход Ц.Энхбаяр ажлаа хүлээлгэн өгөх нь тодорхой болоод байв. Гэтэл тэр ажлаа өгөөд явахгүй, сайдтайгаа тэмцэхээр шийдсэн бололтой. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.