Ерөнхийлөгч Жо Байден, Си Жиньпин нар энэ ондоо багтаан цахим уулзалт хийнэ

Twitter Print
2021 оны 10-р сар 08-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин нар энэ ондоо багтаан цахим уулзалт хийхээр төлөвлөсөн талаар Цагаан ордноос мэдээлжээ.

Өнгөрсөн лхагва гарант АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан болон БНХАУ-ын Коммунист намын Төрийн хорооны гишүүн Ян Жэчитэй Швейцарийн Цюрих хотноо уулзсан ба 6 цаг үргэлжилсэн уг уулзалтын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүнүүдийн цахим уулзалтыг зохион байгуулахаар зөвшилцөлд хүрчээ.

Хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд хурцдаад байгаа ба өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Тайванийн агаарын аюулгүй байдлын бүс рүү Бээжин олон тооны цэргийн онгоцуудаа нисгэж байгаа нь бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд нөлөөлж байна хэмээн АНУ-ын талаас шүүмжлэлд өртөөд байгаа билээ.

БНХАУ-ын Коммунист намын Төрийн хорооны гишүүн Ян Жэчитэй уулзах үеэрээ Жэйк Салливан АНУ Тайванийг үргэлж дэмжиж, Тайванийн эсрэг үйлдлүүдийг эсэргүүцэх болно гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.