К.Дюрантын эзгүйд баг нь ялагдал хүлээлээ

Twitter Print
2014 оны 10-р сар 20-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирлын хяналтын тоглолт үргэлжилж байна. Өнөөдөр таван тоглолт болж байгаагаас “Бостон Селтикс”-“Бруклин Нэтс” 95:90, “Миннесота Тимбер Уолвез”-“Оклахома Сити Тандер” 112:94, “Чикаго Буллз”-“Шарлотте Хорнетс” 101:96, “Хьюстон Рокетс”-“Голден Стэйт” 90:83-аар тус тус хожлоо. Харин “Лос Анжелес Лэйкерс”-“Юта Жаз” багуудын тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байна.

К.Дюрантыг эзгүйд “Оклахома” цөөвөр чононуудыг талбай дээрээ хүлээж авсан ч дөрвөн үеийн турш оноогоор дутуу явсаар ялагдлаа. Зочин багаас М.Уильямс 19 оноо, К.Мартин, Р.Рубио, Р.Хаммел нар 13 оноо, Н.Пекович, Г.Дэнг нар 11 оноо авсан юм. Хяналтын дөрөв дэх хожигдлоо хүлээсэн “Аянганууд”-аас П.Жонс 21 оноо, А.Морров 14 оноо, С.Ибака 12 оноо, Р.Уэстбрук 11 оноогоор багийн нөхдөө тэргүүлжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.