Засгийн газраас БНЭУ, БНХАУ, БНСУ, Бельги, ОХУ-аас дөрвөн төрлийн вакциныг татан авчээ

Twitter Print
2021 оны 04-р сар 29-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 20 дугаар тогтоолоор Хүн амыг дархлаажуулалтад бэлтгэх, гадаад орноос вакцин авахад бэлтгэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар арилжааны шугамаар Синофарм вакцин 2,8 сая тун 2021 оны  дөрөвдүгээр сард, Спутник 1 сая тунг тавдугаар сарын эхээр, КОВАКС  хөтөлбөрийн хүрээнд АстраЗенека вакцин 48 мянган тунг дөрөвдүгээр сард, АстраЗенека, Пфайзер 1 сая 172 мянган тун бүгд 5 сая тунг 2021 оныг дуустал тус тус татан авах ажил төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь хийж, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж байна. 

Засгийн газраас БНЭУ,  БНХАУ, БНСУ, Бельги, ОХУ-аас дөрвөн төрлийн 1,750,640 тун вакциныг татан авсан бөгөөд насанд хүрсэн нийт 2,067,292 хүн хамруулахаас 2021 оны 04 дүгээр сарын 27-ны 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 744,564 хүн (зорилтот бүлгийн 36 хувь) вакцины нэгдүгээр, 262,466 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Нийслэлд 592,362 хүн нэгдүгээр тунд, 253,321 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

2021 оны 04 дүгээр сарын 28-наас 2021 оны 05 дугаар сарын 08-ныг дуустал нийслэлийн 18 ба түүнээс дээш насныхан буюу зорилтот бүлгийн 1.1 сая иргэнийг КОВИД-19-ын эсрэг вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулах юм.

Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс тавдугаар сарын 08-ны өдөр хүртлэх хугацаанд нийт 250 баг, 120 цэг ажиллаж,  өдөрт дунджаар 60 мянган хүнд вакцин хийхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд тавдугаар сарын 08-нд нийслэлийн хүн амыг вакцины I тунд,  зургадугаар сарын 04-нөөс өмнө II тунд хамруулж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.