Д.Оюунтуул: Алдармааг хорих ял авна гэж бодоогvй. Их харамсч байна

Twitter Print
2014 оны 10-р сар 20-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 16-ны өдөр Эрүүгийн хэргийн II шүүхэд хаалттай үргэлжилсээр 19 цагийн орчимд шүүх шийдвэрээ гаргасан юм. Шүүхээс жүжигчин Ц.Алдармаад долоон жил 10 хоног хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх шийдвэрийг гаргасан. 

Харин хэрэг гарсан нөхцөл байдлын талаар жүжигчин бүсгүй Д.Оюунтуул анх удаагаа ярилцлага өглөө. Тэрбээр “Би “Шинэ үе” продакшнд 2006 оноос хойш харъяалагдан ажиллаж байгаа. Миний ажил амьдралыг залгуулж өдий зэрэгт хүргэсэн “Шинэ үе” продакшны уран бүтээлчид болон Бооёо захирлаа сэтгэл санааны гүн хямралд оруулж, эвгүй байдалд оруулж, тэднийхээ нэр хүндэд халдсандаа маш их харамсаж байна. Алдармаа бид хоёрын яг цэвэр хувийн асуудал. Бид хоёрын маргаан жил гаруйн өмнө эхэлсэн, продакшнтай болон хэн нэг хүнтэй холбоотой биш. Уран бүтээл болон, жүжгийн дүрээ булаацалдсан, эр хүн булаацалдсан зүйл бол огт байхгүй. Цэвэр хоёр хүний хувийн л маргаан" гэжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.