Шинийн хоёрны саранд хүслээ шивнэхийн учир

Twitter Print
2023 оны 02-р сар 22-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

Хаврын тэргүүн сарын шинийн 2-ны саранд “хүслээ шивнэж хэтэвчээрээ даллавал сар томрохын хэрээр эд баялаг арвидаж, хүсэл бүхэн” биелдэг хэмээн үздэг.

Харин эл өдөр айл хэсэх, замд гарахыг хэртэл цээрлэдэг байсан. Яагаад гэвэл муу энергитэй хэмээн үздэг байсан. Мөн Монголчууд харагдаад өнгөрөх өлөн сар гэж цээрлэсээр ирсэн ажээ. Тэгвэл сүүлийн үед ШИНИЙН 2-ны шөнө гарах сарыг алдахгүй олж харж, хүслээ шивнэхийг эрхэмлэдг хүн олон болсон.

Тэр тусмаа Монголчууд эмээ өвөө нар шинийн 2 сарыг олж харах нь “олз омог” ихтэй явна гэлцдэг ажээ. Жишээ нь, түрийвчээ барьж даллахдаа “Сар чи улам үзэсгэлэнтэй болог, харин хэтэвч минь улам их мөнгөтэй болог” гэх мэтээр шившдэг байна. Шинэ сарыг мөнгө дуудахад хэрхэн ашиглах, сарны тэмдэглэл хийх, аяга усаар шившлэг хийх, шинэ сарыг хайр сэтгэлийн туслахаа болгох гэх мэт янз бүрийн аргууд байдаг.

Харин Хавирган сар мэндлэх эхний өдөр аяга дүүрэн цэвэр ус хийж цонхон дээрээ тавьдаг. Энэ аягатай ус дараагийн шинэ сар гартал сарын турш цонхны тавцан дээр байх ёстой. Зан үйлийг хийхдээ шившлэг хэлнэ. “Аяга дүүрэн байгаатай адил гэр минь аз жаргалаар дүүрэн байг!” хэмээдэг юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.