“Ювентус”, “Рома” ээлжит оноогоо авлаа

Twitter Print
2014 оны 10-р сар 20-нд 08:28 цагт
Мэдээний зураг,

Италийн “Сери А”-гийн долоодугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Шинэ улирлын тэргүүлж буй “Ювентус” анхны тэнцээгээ авсан бол “Рома” өрсөлдөгчөө хожиж, хоёрдугаар байраа хадгалж үлдсэн. Бямба гарагийн үдэш “Лацир”-“Фиорентина” 2:0, “Аталанта”-“Парма” 1:0, “Милан”-“Хеллас” 3:1, “Палермо”-“Сесена” 2:1, “Торино”-“Удинезе” 1:0-ээр хожсон бол “Калияри”-“Сампдори” 2:2, “Интер”-“Наполи” 2:2-оор тэнцсэн байна. Харин урд шөнө “Рома”-“Верона” 3:0-ээр бут ниргэж, “Ювентус”-“Сассуола”-тай 1:1-ээр эвийн гэрээ байгуулжээ.

2014-2015 оны улирлыг “Ювентус” 19, “Рома” 18, “Сампдори” 15, “Милан” 14, “Удинезе” 13, “Лацио” 12, “Наполи” 11 оноотой тэргүүлж байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.